ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 19-ний өдөр мөн Аньхүй мужид ажиллав. Тэрээр Ма-Аньшань хотын Шюежява экологийн цэцэрлэгт хүрээлэнд очиж, Хөх мөрний байдал, эргэн тойрны цогцолбор, экологийн орчныг хамгаалан сэргээж байгаа байдалтай танилцсан байна.

Шюежява экологийн цэцэрлэгт хүрээлэн урьд нь экологийн асуудалтай газар байсан бөгөөд “Бороогүй бол тоос дэгдэж, бороотойд нь шавар зуурдаг” байжээ. 2019 онд Хөх мөрний хөвөөн дэх энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон байгуулснаар өдгөө үзэсгэлэнт бүс боллоо.
Ши Жиньпин дарга мөн өдөр Бао-Ү Маган корпорацид очиж, ажил үйлдвэрлэлээ сэргээж байгаа байдалтай танилцсан байна.

Бао-Ү Маган корпораци нь Хятадын хамгийн том ган төмрийн үйлдвэрлэлийн корпораци Бао-Ү корпораци болон Маган корпорацийг 2019 оны 09-р сард нэгтгэн байгуулсан корпораци бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь бараг 100 сая тоннд хүрч байна.
