"Намын гишүүд боловсон хүчүүд нь уншиж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, авъяас чадвараа хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, хүүхэд багачууд ном унших дадал зуршилтай болж, аз жаргалтай, эрүүл саруул өснө гэдэгт итгэж байна. Нийгэм нийтээрээ ном унших үйлсэд оролцож, ном унших дуртай, сайхан сэтгэлийг төлөвшүүлэн, ном унших хөгжөөнтэй уур амьсгал бий болгохыг хүсч байна" гэж 4-р сарын 23-ны өдөр ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нийгмийн уншлагын анхдугаар хурлыг тохиолдуулан баяр хүргэсэн захидал илгээж, итгэл найдвараа илэрхийлэв.
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний мэндчилгээний захидал боловсон хүчин болон олон нийтийн дунд нөлөө тусгал ихтэй байна. Хүн бүр ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын захидлын үзэл баримтлалаар удирдам болгож, илүү их ном уншиж, сайн ном уншиж, үзэл суртлын хүрээ,оюун санааны хүч чадлаа тасралтгүй сайжруулж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд оюун санааны хүчтэй хүч, соёлын дэмжлэг үзүүлнэ.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ, ном унших нь хүн төрөлхтний эрдэм мэдлэгийг олж авах, билэг ухааныг гэгээрүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх чухал арга зам юм.
Үүнтэй холбогдуулан Хятадын Хэвлэл, нийтлэлийн судалгааны хүрээлэнгийн дарга Вэй Юйшань хэлэхдээ, "Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халамж, удирдлаган дор, үндэсний уншлага нийтлэг хэвшил болж, бодит үр дүнд хүрсэн.Бид ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын баярын захидлын санааг сайтар хэрэгжүүлж, ном уншлагын үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, эрдэмт нийгмийг бүтээн байгуулалтад хэвлэн нийтлэх хүчээ оруулахыг хичээх ёстой.
"Хүний ертөнц" олон ангит кино олны анхаарлд хүрснээр Мао Дуны утга зохиолын шагналыг хүртсэн зохиолч Лян Шяошэний ижил нэртэй роман ч олны танил болж хүмүүс бахархалтай уншиж байна.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин баярын захидалдаа "Хятадын үндэстэн эрт дээр үеэс ном уншихыг дэмжиж, эрдэм мэдлэг, чин сэтгэл, үнэнч шударга байдалд анхаарсаар ирсэн" гэж тэмдэглэж, ном уншихын чухлыг гүн гүнзгий тодотгож өгсөн. Лян Шяошэнь хэлэхдээ:
- Би шаргуу ажиллах илүү сайн бүтээл туурвиж, өөрийн үсэг бичгээрээ Хятад үндэстний мухашгүй оюун санааг өвлөн авч, Хятадын ард түмний өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх зан чанарыг төлөвшүүлнэ гэв.
Ном унших нь эрдэм мэдлэгийг олж авах, ухааныг нэмэгдүүлэх чухал арга бөгөөд соёл иргэншлийг өвлөн үлдээх, үндэсний чанарыг дээшлүүлэх чухал арга зам юм.
Энэ жилийн дэлхийн номын өдрөөр Бээжин хотын уншлагын газар, номын дэлгүүр, хэвлэн нийтлэгчид болон бусад холбогдох байгууллага, дижитал уншлагын платформыг дайчлан, ном унших холболтыг бий болгож, 2000 гаруй төрөл бүрийн уншлагын үйл ажиллагаа зохион байгууллаа.
-ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын гишүүд, боловсон хүчүүд нь уншиж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, авъяас чадвараа нэмэгдүүлэх үйлсэд манлайлан оролцоно гэдэгт найдаж байна гэв. Бид намын гишүүд, боловсон хүчнийн ном уншихад намын шинэлэг онолын үзэл суртлын хүчийг гүн гүнзгий ойлгоход чиглүүлж, сайн ном санал болгох үйл ажиллагааг идэвхтэй явуулж, тэргүүлэх үлгэр дуурайллыг бий болгоно гэж " гэж Бээжин хотын намын хорооны суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр шатны байцаагч Ван Ефэй хэлэв.
Нийтийн уншлагын хурлын алдартай ном санал болгох үйл ажиллагаанд оролцсон эрдэмтэн Сун Ваньюүн хэлэхдээ:
-Номын төрөл бүрийн бүтэц улам бүр оновчтой болж, эх, шилдэг бүтээлүүд тасралтгүй гарч ирсэн нь ард түмэнд илүү баялаг, илүү тэжээллэг оюун санааны тэжээл өгсөн. Би Намын түүхийг сайн ярьж, намын шинэлэг онолыг тайлбарлаж, улам олон хүнийг ном унших ертөнц рүү хөтлөх тухай ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгад идэвхтэй хариулах болно гэв.
Чинхуа их сургуулийн харъяа бага сургуулийн захирал Дөү Гүймэй баярын захидлыг чин сэтгэлээсээ судалсны дараа хэлхэдээ:
-ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Хүүхдүүд ном уншиж, аз жаргалтай, эрүүл саруул өснө гэж найдаж байна" гэж хэлсэнд гүн сэтгэгдэл төрүүлэв гэв.
Сүүлийн жилүүдэд Чинхуа их сургуулийн харъяа бага сургууль нь булантай, түүхтэй, хөгжилтэй маягийн номын сан байгуулахаар зорьж ажиллаж байгаа бөгөөд "жижиг гараас атгасан том гар, үе тэнгийнхэнтэйгээ хамт ном унших" болон " алдартай хүмүүсийг урих" зэрэг ном унших цуврал үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
-Бид цаашид хүүхдүүдэд ном уншихын сэтгэл татам байдлыг мэдрүүлж, ном уншихаар дамжуулан уламжлалт соёлыг ойлгох ба ирээдүйн үзэл санааг бий болгоход нь чиглүүлж, сайн номыг тэдний эрүүл өсөлтийн сайн багш, сайн найз нь болгоно гэж Дөү Гүймэй хэлэв.
Эрдэмт нийгмийг бий болгох нь өндөр чанартай уншлагын агуулгыг хангахтай салшгүй холбоотой. Уншлагын шинэ хэлбэр, түгээн дэлгэрүүлэх хэлбэр нь улам олон уншигчдыг татан оролцуулж, нийт ард түмний унших шинэ хэв маягийг хөтөлж байна. Хятадын Уншилгийн группын гүйцэтгэх захирал Чэнь-Ү хэлэхдээ:
-ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын мэндчилгээнд би маш их баярлаж байна. Мөн миний нуруун дээр хүнд үүрэг хариуцлага хүлээж байгааг мэдэрч байна. Бид хүмүүсийн оюун санааны болон соёлын олон төрлийн хэрэгцээг хангахын тулд унших туршлагыг аудио, хөдөлгөөнт дүрс, кино, телевиз гэх мэт олон аргаар өргөжүүлж, нийгэмд ном унших дуртай, сайн ном унших, сайн унших хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэхэд тусална гэв.
Арилжааны хэвлэлийн ерөнхий менежер Липин хэлэхдээ: -ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын захидал нь сэдэвчилсэн нийтлэлийг сайн хийх чиглэлийг зааж өгсөн. Бид арга барилыг шинэчилж, ном уншихыг сурталчлах олон төрлийн үйл ажиллагаа явуулж, сэдэвчилсэн нийтлэлийн үзэл суртлын тэргүүлэх, соёлын дэмжлэг үзүүлэх үүргийг бүрэн гүйцэд харуулж, нийтийн уншлагын хэв маягийг төлөвшүүлнэ гэв.
Нийтийн уншлагын үйлчилгээний сүлжээ улам нягт болж, Хятадын өнцөг булан бүрт номын үнэр аажмаар нэвтэрч, ном унших тухай ойлголт ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтэрч, ном унших уур амьсгал улам хүчтэй болж, мөн эрдэмт Хятад илүү олон хүний анхааралд хүрэх болно.
Хубэй мужийн хятад хэлний онлайн дижитал хэвлэлийн ХХК-ийн ерөнхий менежер Дүжя хэлэхдээ:
-Бид хэсэг хугацаанд "дижиталыг ашиглан соёл иргэншилийг өв залгамжлах" гэсэн зарчмыг баримталж, дижитал уншлагыг хөдөө орон нутаг, олон нийт, гэр бүлүүдэд түгээн дэлгэрүүлсэн. Бид ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын баярын захидлын үзэл санаагаар удирдамж болгон, уншигчдад шинэ хэлбэрээр, олон янзын тавцангаар илүү сайн унших туршлагыг үргэлжлүүлэн өгч, эрдэмт Хятад улс, соёлын хүчирхэг гүрнийг байгуулахад хувь нэмрээ оруулах болно гэв.
