ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Фү Дань их сургуулийн “Эв хамт намын тунхаг”-ийн үзэсгэлэнгийн ордны намын гишүүн сайн дурын үйлчилгээний багийн бүх гишүүдэд хариу захидал илгээж, тэднийг хүсэл мөрөөдөл итгэл үнэмшлийн үлгэрийг цаашид улам сайн ярьж, нийт намын гишүүд, ялангуяа намын залуу гишүүдэд чин сэтгэлийн хүсэл шаардлагаа дэвшүүллээ.
Ши Жиньпин захидалдаа:
100 жилийн өмнө нөхөр Чэн Вандао “Эв хамт намын тунхаг ”-ийг хамгийн анх Хятад хэл дээр орчуулж, коммунизмын аугаа их хүсэл эрмэлзэлтэй шилдэг хүмүүсийг үндэстний чөлөөлөлтийн болон сэргээн мандуулах үйлст хөтлөн дагуулах чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өдгөө та бүхэн сургуулийнхаа ахмад захирал Чэн Вандаогийн үнийг эрэлхийлсэн үлгэрийг идэвхтэй сурталчилж, Марксын үзлийг дэлгэрүүлж буй нь маш их ач холбогдолтой юм. Та бүхэн энэ ажлаа цаашид үргэлжлүүлэн сайн хийх ёстой гэжээ.
