solongonews
Сувилагчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
2020-05-12 11:12
Сувилагчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын өргөн олон сувилагчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин онцлохдоо, “COVID-19”-ийн халдвар гарснаас хойш, өргөн олон сувилагчид эргэлт буцалтгүй шийдэмгий зоригоор улсын дотоод, гадаад дахь халдварын эсрэг тэмцлийн өмнө фронтод эрэлхийлэн тэмцэж, Хятад улс халдварыг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд ялалт байгуулах, мөн улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулахад маш чухал хувь нэмэр оруулж, өөрийн бодит үйл ажилладгаараа амь насыг дээдлэн аврах, өөрийгөө үрэгдүүлэх агуу хайрын зориг санааг бүрэн харуулсан юм гэв.

Ши Жиньпин, сувилахуйн ажил нь эрүүл мэндийн үйлчилгээний чухал хэсэг юм. Шат бүрийн намын хороо, захиргаа өргөн олон сувилагчийг энэрэн хайрлаж, сувилагчдын эгнээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, урамшууллын механизмыг боловсронгуй болгож, үлгэр жишээ үйл явдлыг сурталчилж, шилдэг сувилагч урт хугацаагаар сувилгааны ажилд зүтгэхийг дэмжих хэрэгтэй. Өргөн олон сувилагчид сайхан уламжлалаа нандигнаж, хүмүүнлэгийн үзэл баримтыг дайчилж, үргэлжлэн хичээн зүтгэж, үнэн сэтгэлээрээ үйлчилж, Хятад улсын эрүүл мэндийн бүтээн байгуулалт, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад үргэлжлэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл