Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 06-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Манила хотноо Филиппиний үндэсний аюулгүй байдлын зөвлөх хатагтай Карлостой уулзав.
Ван И:
- Хятад, Филиппин мянган жилийн найрсаг солилцооны түүхтэй. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Филиппиний харилцаа эрс сайжирч, ахисан байна. Ерөнхийлөгч Маркос засгийн эрхэнд сонгогдсон нь Хятад Филиппиний харилцаанд шинэ хуудас нээж, хоёр орны ард түмэн хоёр орны харилцаа хөгжинө гэсэн хүлээлтээр дүүрэн байна. Энэхүү айлчлалын зорилго нь Хятад Филиппиний харилцаанд Хятад улс онцгой анхаарал хандуулж, Филиппиний шинэ засгийн газрыг дэмжиж байгаагаа харуулахын зэрэгцээ Филиппинд баримталж буй Хятадын найрсаг бодлогын үргэлжлэл, тогтвортой байдлыг харуулж байна. Хятадын тал Филиппиний талтай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Филиппиний харилцааны дараагийн "алтан эрин"-ийг эхлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Карлос хэлэхдээ, Филиппин, Хятадын ард түмэн найрсаг, ижил төстэй соёлтой. Хятад бол найрсаг орон. Ши Жиньпин дарга Ази Номхон далайн орнуудтай энх тайван, хөгжил цэцэглэлтийн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх хэрэгтэйг онцлон тэмдэглээд, Филиппиний тал Хятад улстай солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нөхөрлөлийг бэхжүүлэхэд Филиппиний тал бэлэн байна гэж хэллээ.
Ван И:
- Хятад улс хэзээ ч уламжлалт том гүрнүүдийн колоничлол, дээрэм тонуулын хуучин замаар явж байгаагүй. Бид өөрсдийн энх тайван хөгжлийг баримталж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг тууштай баримталж, хөрш орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцахыг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, хамтдаа амьдарч буй дэлхийн бөмбөрцөгт анхаарал халамж тавих болно гэж илэрхийллээ.
Ван И: - Хятад Филиппин бол холдох аргагүй хөршүүд бөгөөд бидний цорын ганц сонголт бол найрсаг байх явдал юм. Хятад Филиппиний харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орон, ард түмний язгуур болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Өнөөгийн олон улсын тодорхойгүй байдал, тогтворгүй байдлын нөхцөл байдалд хоёр тал уламжлалт найрамдалаа үргэлжлүүлж, Хятад Филиппиний харилцааг улам тогтвортой, тууштай болгож, үргэлж зөв замаар урагшлах ёстой гэж онцлон тэмдэглэв.
Хоёр орны найрамдлын олон нийтийн санаа бодол, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхийн тулд ард түмэн, соёлын солилцоог бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр тал санал нэгдэв.
Талууд хоёр орны хамтын ажиллагааны үнэ цэнтэй туршлагаа нэгтгэн дүгнэж, Хятад Филиппиний найрамдлын ерөнхий байдлыг хадгалах, хоёр орны харилцааг маргаанаар тодорхойлохгүй, хоёр талын хамтын ажиллагаанд тодорхой санал зөрөлдөөн саад учруулахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв.
