solongonews
Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүнтэй уулзав
2022-11-18 10:13
Ши Жиньпин Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүнтэй уулзав.

Орон нутгийн цагаар 11-р сарын 17-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бангкок хотноо Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүнтэй уулзав.

Ши Жиньпин онцлохдоо "Зуун жилд тохилдоогүй цар тахал болон өөрчлөлттэй нүүр тулж бий үед Хятад, Сингапурын харилцаа сайн хөгжсөн. Энэ нь хоёр улс цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийн сэргэлттэй тэмцэхэд тус дэм болоод зогсохгүй бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эерэг энерги оруулж байгаа явдал болно. ХКН-ын XX их хурлын үеэр Хятадын орчин үеийн социалист орныг цогцлоон байгуулах, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хийх стратегийн зохицуулалт хийжээ. Хятад улс Сингапуртай хамтран цаг үетэйгээ хөл нийлүүлэн, шинэ дэвшилтийг байнга гаргадаг хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншлэлийг дэмжин ажиллахад бэлэн байна" гэжээ.

Мөн Ши Жиньпин онцлохдоо "Хятад улс Сингапуртай өндөр түвшний солилцоог бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад улс хөгжлийн шинэ загварыг бүтээхэд Сингапурын гүн гүнзгий оролцоог таатай хүлээн авч, "өндөр чанартай" Хятад,Сингапурын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргана. Хоёр тал Хятад,Сингапурын "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтын ажиллагааны бүтээн байгуулалтын чухал төсөл болох газар-далайн шинэ коридорын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, дижиталчлал, ногоон хөгжилд хамтын ажиллагааны төслүүдийг өөдрөгөөр харж, дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Хятад,Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай хэлэлцээрийн дагалдах хэлэлцээрийг аль болох түргэн дуусгаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын түвшнийг дээшлүүлэн, хоёр орны ард түмний солилцоог хөгжүүлэх ёстой. Хятад, Сингапурын хөгжил нь бүс нутгаас хамаарч, бүс нутагт нэгдсэн, бүс нутгийн ашиг тусыг хүртдэг. Хоёр тал бүс нутагт дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг хамтран дэмжинэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Ли Хсиен Лүн ХКН-ын XX их хурал амжилттай хуралдуулсанд баяр хүргэж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон Ши Жиньпинд баяр хүргээд "Сингапур, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа хүчээ авч байна. Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Сингапур, Хятадын харилцааг улам гүнзгийрүүлж, өргөжүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд цаашид Хятадтай хийж буй хоёр талын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах хүсэлтэй байна. Мөн хоёр орны Сүжөү, Тяньжинь, Чунчингийн засгийн газар хоорондын төсөл болон Гуанжөүгийн мэдлэгийн хотын үндэсний төсөл ("3+1") -ийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятадын өсөлт зогсолтгүй бөгөөд хүчирхэг, найрсаг Хятад улс бүс нутаг, дэлхийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж бий бөгөөд жижиг, дунд улс орнуудын нийтлэг хөгжилд хүрэхэд нь тусалж бий ажээ. Сингапур Хятадын хөгжлийг үргэлж эергээр харж, дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Зохиогч: ЖЯН ГҮӨПЭН, ЧЭНЬ ЖЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл