05 дугаар сарын 30-ны өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05 дугаар сарын 30-ны өдөр Дяо Юй Тай төрийн зочид буудалд Төв засгийн газраас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд 6 дахь засаг даргаар томилогдсон Ли Жячаотой уулзав.
05 дугаар сарын 31-ний өдөр:
Хятадын Сүн Чинлин сан байгуулагдсан 40 жилийн ойн арга хэмжээ 05 дугаар сарын 31-ни өдөр Бээжин хотноо болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойн баярт зориулан баярын захидал илгээсэн байна.
06 дугаар сарын 01-ний өдөр:
Зургадугаар сарын 01-ний өдөр нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болно. Анх 1925 онд дэлхийн 54 улс орны төлөөлөгчид Швейцарь улсын Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, улс орнууд хүүхдийн баярыг тэмдэглэж байхыг урайлсан ба 1949 оноос эхлэн 06 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын хүүхдийн баяр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон байна.
06 дугаар сарын 02-ны өдөр:

Хятад улс 06-р сарын 02-ны өдрийн 12 цагт Шичангийн хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2С зөөгч пуужингаар Жили 01 хиймэл дагуулыг хөөргөж, 9 хиймэл дагуул товлосон тойрог замдаа ажмилттай орсноор нэг пуужингаар 9 хиймэл дагуул хөөргөх ажиллагаа амжилт дүүрэн боллоо.
06 дугаар сарын 03-ны өдөр:
Хятадын уламжлалт Луут завины баяр энэ жил аргын тооллын 06-р сарын 03-нд тохиосон байна. Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн энэхүү баярыг Хятадад жил бүрийн билгийн тооллын 05-р сарын 05-ны өдөр тэмдэглэдэг байна.
06 дугаар сарын 04-ний өдөр:
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров орон нутгийн цагаар 04-ний өдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Украиныг ОХУ-той хэлэлцээ хийхийг өрнөдийнхөн зөвшөөрөхгүй байна” гэжээ. Тэрээр мөн “2022 онд Оросын эрчим хүчний экспортын ашиг орлого ихээхэн дээшлэх болно” гэсэн байна.
06 дугаар сарын 05-ны өдөр:
Хятадын Шэньжөү-14 нисэгчтэй сансрын хөлгийг 06-р сарын 05-ны үдээс өмнө Чанжэн-2 F Яо-14 зөөгч пуужингаар Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөв. Мөн өдрийн 20 цаг 50 минутад сансрын нисэгчид буцах бүхээгээс тойрог замын бүхээгт амжилттай орсон байна.
