solongonews
Ли Жаньшү Тажикистаны парламентын дээд танхимын дарга Рустам Эмомалитай хэлэлцээ хийв
2022-05-18 10:31
Ли Жаньшү Тажикистаны парламентын дээд танхимын дарга Рустам Эмомалитай хэлэлцээ хийв.

БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү 05-р сарын 17-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд Тажикистаны парламентын дээд танхимын дарга Рустам Эмомалитай видео хэлбэрээр хэлэлцээ хийв.

Ли Жаньшү хэлэхдээ "Ши Жиньпин дарга, Рахмон дарга нарын стратегийн удирдлага дор, хоёр орон хөгжлийн хамтын нийгэмлэг, аюулгүй байдлын хамтын нийгэмлэг байгуулахад манлайлан оролцож, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа гүнж. гүнзгийрч, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт үр өгөөжтэй үр дүнд хүрсэн. Энэ оны 02-р сард хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Тажикистаны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад улс Тажикистаны талтай хамтаар чармайж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны харилцааг хамтдаа ахиулахад бэлэн байна".

"Улс төрийн эвдэршгүй итгэлцэл, тууштай, хүчтэй харилцан дэмжлэг бол Хятад, Тажикистаны харилцааны хамгийн үнэ цэнэтэй туршлага юм. Тажикистан, Хятадын язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй гол асуудалд урт хугацааны турш тууштай дэмжлэг үзүүлснийг Хятад улс өндрөөр үнэлж, Тажикистаны үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг үргэлжлэн дэмжих болно. Хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанартай хийж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Тажикистаны "2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги"-ийн уялдаа холбоог идэвхтэй ахиулж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цар тахал өвчинтэй тэмцэх эв нэгдлийг гүнзгийрүүлж, ард түмэн, соёлын солилцоог өргөжүүлж, хоёр орны ард түмэн, ялангуяа залуучуудын найрсаг солилцоог ахиулна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг чиглүүлж, сөргөлдөөн гэхээсээ илүү яриа хэлэлцээ хийх, холбоо байгуулах гэхээсээ илүү түншлэл болох, эвсэхээсээ илүүтэй ялалтад хүрэх аюулгүй байдлын шинэ замыг бий болгоно. Хоёр тал хамтын хүчин чармайлт гаргаж, аюулгүйн хамтын ажиллагааны түвшинг цаашид ахиулж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах ёстой".

"Хятад, Тажикистаны хууль тогтоох байгууллагууд хууль тогтоох чиг үүргийг сайжруулах, улс орны хөгжилд үйлчлэх талаар харилцан солилцож, хамтран ажиллах өргөн орон зайтай юм.Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Тажикистаны парламенттай дээд түвшний харилцаа холбоогоо хадгалж, тусгай хороод, найрамдлын бүлгүүд, БХАТИХ-ын төлөөлөгчид болон парламентын гишүүдийн солилцоог ахиулж, ядуурлыг бууруулах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг салбарт туршлага солилцоход бэлэн байна. Хоёр орны аж ахуйн нэгжүүд бие  биедээ хөрөнгө оруулах шударга, ил тод, тэгш эрх зүйн орчныг бүрдүүлж, олон талт үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, гол асуудалд анхаарал хандуулна" гэжээ.

Рустам Эмомали хэлэхдээ "Энэ жил Тажикистан, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд Тажикистан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Тажикистан улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд хоёр орон эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын болон соёлын харилцаа, орон нутаг, аюулгүй байдал, цар тахлын халдварын гамшгийн эсрэг тэмцэх зэрэг олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Тажикистаны парламент Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулах, бүх талын хамтын ажиллагааг ахиулахад хууль тогтоох байгууллагын хувьд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл