ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 22-ны өдөр Гирин мужид ажиллалаа. Мөн өдрийн үдээс хойш тээр юуны өмнө Сыпин хотод тухайн орон нутгийн үр тарианы үйлдвэрлэл, газар нутгаа хамгаалж ашиглах, хөдөө аж ахуйн механикжилт зэрэг байдалтай танилцжээ. Дараа нь тэрээр Сыпины дайны дурсгалын ордонтой танилцаж, түүхээ эргэн санаж, үрэгдсэн баатруудаа дурсжээ.

22-ны үдээс хойно, Гирин мужид ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Сыпин хотын Ли Шү шяний Үндэсний хүнсний бүтээгдэхүүний түүхий материалын стандарт үйлдвэрлэлийн баазын үлгэр жишээ бүсэд хүрч, газар дээр нь ажиллажээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, заавал үр ашигтай арга хэмжээ авч, тариан газрын дунд ховор нандин гэж нэрлэгдэг хар хөрсийг үр ашигтай хамгаалах хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, би энэ удаа газар тариаланг үзэхээр ирсэн юм, одоо үзэж байхад маш сайн байна. Эндэх давуу тал бол газар талбай тэгш, хүн нэг бүрд оногдох тариан газар олон, хамгийн гол нь энэ бол хар хөрст газар болох юм. Хар хөрсөө хамгаалах хэрэгтэй, энэ бол “Тариан газрын дундах ховор эрдэнэ юм, энэ газар эрдэнэ шишийн өлгий нутаг, мөн ч шар буурцгийн өлгий нутаг юм, заавал хамгаалах хэрэгтэй. Та бүхний туршиж байгаа эрдэнэ шишийн сүрлээр тариалан газрыг бүрхэх Лишүгийн загварыг нарийн дүгнэж, нэн өргөн цар хүрээнд түгээмэлжүүлэх хэрэгтэй.

22-ны үдээс хойш Ши Жиньпин Гирин мужийн Сыпин хотын Лишү шяний Ба Ли Мяо тосгоны газар тариалангийн хоршоололд хүрч ажиллав.
Хоршооллын хүмүүстэй уулзах үеэр Ши Жиньпин: “Өнөөдөр энд ирж тариалангийн хоршоололтой танилцаж байна, хоршоолол бол үндэсний хэмжээнд авч хэлбэл маш чухал ач холбогдолтой үйл хэрэг болох юм. Та бүхэн өөрийн мужийн байдалд тохирсон, шяний байдал тохирсон тариалангийн хоршооллын замаар замнасан байна. Та бүхэн энэ ажлаа үргэлжлэн сайтар хийж, туршлага дүгнэж, цааш нь дэлгэрүүлэхийг хүсэж байна. Үндэсний хэмжээнд олон газрууд тухайн нутгийн онцлогт нийцсэн хоршооллыг хөгжүүлж, мэргэжлийн улам олон хоршоолол хөгжүүлэхийг дэмжинэ”гэжээ.
