solongonews
Ши Жиньпин дарга Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзав
2020-02-06 11:12
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 05-нд Бээжинд Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзав.

    Ши Жиньпин дарга:

- Хятад улс шинэ төрлийн аденовирусын уушгины хатгалгааг таслан зогсоох дайнд ялалт байгуулах итгэлтэй бөгөөд чадалтай юм гэж хэллээ. Хун Сен:

- Энэхүү онцгой цаг үед Хятадад айлчлахаар гэнэт шийдсэн нь Камбожийн Засгийн газар, ард түмний Хятадын засгийн газар, ард түмний халдварт өвчнийг таслан зогсоохоор тэмцэж байгааг дэмжиж байгааг харуулахын төлөө юм. Камбожийн тал Хятад улстай хэвийн хамтын ажиллагаа хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, Хятадын талтай хамт Камбож Хятадын хувь заяаны хамтын цогц байгуулахаар чармайх болно гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:

 - Одоо Хятадын засгийн газар ард түмэн бүх хүчээрээ шинэ төрлийн аденовирусын уушгины хатгалгыг таслан зогсоохоор тэмцэж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Энэхүү онцгой цаг мөчид Камбожийн ард түмэн бидэнтэй хамт зогсож байна. Камбожийн ван Нородом Сихамони тусгайлан тохинуулж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий сайд та олон удаа Хятад улсыг дэмжиж ирсэн. Өнөөдөр тусгайлан Хятадад айлчилж байгаа тань Хятад Камбожийн найрамдал харилцан итгэлцэл бат бэх гэдгийг харуулж, зовлон жаргалаа хамтатгасан Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцыг цөм болсон агуулгыг тайлбарласан байна. Хятадын тал үүнд баярлаж байна  гэж хэллээ.

Ши Жиньпин дарга:

- Хятадын нам засаг Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт дээд хэмжээгээр хариуцах байр сууриар хамгийн хатуу туйлбартай сэргийлэлтийн арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. Одоо бидний авч байгаа арга хэмжээ идэвхтэй үр дүнтэй болсон. Хятадын үндэстнүүд хүнд бэрхийг даван туулж ирсэн юм. Халдварт өвчнийг таслан зогсоох энэхүү дайнд ялалт байгуулна гэдэгт Хятад улс итгэлтэй бөгөөд чадалтай юм гэж хэлсэн байна.

Хун Сен:

- Хятад улсын хүнд бэрх үед Камбожийн ард түмэн Хятадын ард түмэнтэй хамт байж, зовлон жаргалаа хамтатган хүнд бэрхийг даван туулах болно. Бид бол жинхэнэ найз нөхөд. Хятадад байгаа Камбож иргэний амьдрал эрүүл мэндэд анхаарал хандуулж баталгаа үзүүлсэн Хятадын талд баярлаж байна. Камбожийн тал Хятад улстай хэвийн хамтын ажиллагаа хэлхээ холбоогоо үргэлжлүүлж, Хятадын талтай хамт Камбож Хятадын хувь заяаны хамтын цогц байгуулахаар чармайх болно гэж хэллээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл