solongonews
Чинээлэг нийгэмд Хятадын бүх үндэстний ахан дүүс хамтдаа алхан орох хэрэгтэй
2020-06-11 15:43
Чинээлэг нийгэмд Хятадын бүх үндэстний ахан дүүс хамтдаа алхан орох хэрэгтэй

Энэ сарын 08-10 өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Ниньсянгийн хотон үндэстний өөртөө засах оронд ажиллав. Тус ӨЗО”-ы намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Рүнэр болон ӨЗО-ны тэргүүлэгч Сян Хүйн нар дарга Ши Жиньпинг дагалдан ажиллав. Дарга Ши Жиньпин Ү Жүн, Яргай  зэрэг газрын хөдөө тосгон, хороолол дүүрэг болон үерийг сэргийлж байгаа байдал, хөдөө аж ахуй аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж байгаа практик зэргийн ажил байдалтай танилцсан юм. Тэрбээр өвчин халдварын эсрэг ажил болон эдийн засаг нийгмийн хөгжлийг байнгын чанартай атгахыг чухалчлав. Ядуурлаас арилгах ажлыг амжилтаар бэхжүүлэх, байгаль орчин экологийн хамгаалалтыг чангатган, үндэстнүүдийн ард түмний эв нэгдлийг улам ахиулах хэрэгтэй гэжээ. Чинээлэг нийгэмд Хятадын 56 үндэстний ахан дүүс хамтаар алхан орох хэрэгтэй, аль нэгэн үндэстний цөөнхөө орхигдуулж болохгүй хэмээн онцлов. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл