



БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойно Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жин Юй-Эгийн урилгаар Хонконгийн шинжлэх ухааны паркт хүрч, Хонконгт байгаа Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Хятадын Инженерийн Академич ба судалгааны ажилтан, инновац технологийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй халуун дотноор ярилцсан байна.
Хонконгийн Шинжлэх Ухааны Парк нь Хонконг дахь хамгийн том технологийн судалгаа, хөгжүүлэлт, бизнес инкубацийн бааз юм. Өдгөө 1100 гаруй аж ахуйн нэгж ба 17 мянга гаруй инновац технологийн ажилтныг багтааж байгаа бөгөөд гадаад дотоодын нэр хүндтэй судалгааны байгууллага ба их дээд сургуулиудыг татаж лаборатори байгуулан ажиллаж байгаа.
Шинжлэх ухааны паркийн үзэсгэлэнгийн танхимд дарга Ши Жиньпин Хонконгийн инновац технологийн хөгжил, Шэньжэнь, Хонконгийн инновац технологийн хөгжлийн байдал, Хонконгийн шинжлэх ухааны паркийн хөгжлийн талаар товч танилцуулгыг сонсон төлөөлөх чанартай бүтээлийг сонирхжээ. Тэрээр:
- Сүүлийн жилүүдэд Төв Засгийн газрын дэмжлэг ба Хонконгийн давуу талын дагуу суурь судалгаа, хүн хүчний бэлтгэл, инновац шинэлэх ухааны үйлс асар том амжилтад хүрсэн байна. Засаг захиргааны онцгой бүсийн засаг нь хөгжлийн нөхцөл боломжийн дагуу инновац шинэлэх ухааны хөгжлийг чухалд үзэж, инновац технологийн дагуулах нөлөөх цаашид илүү бадруулна. Төр засгаас инновац технологийн ажлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, инновацад суурилсан хөгжлийн стратегийг илүү гүнзгий хэрэгжүүлэх болно. Хонконгт олон улсын инновац технологийн төв байгуулах ажлыг "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд хамруулаад байна. Хонконг өөрийн давуу тал ба дэлхийн инновацын нөөцийг ашиглан, Гуандун-Хонконг-Макаогийн эх газрын хотуудтай аж үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгааны инновацын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Үүнчлэн дэлхийн инновац технологийн шинэ түвшинд хүрэхээр хичээн ажиллахыг хүсэж байна гэжээ.
- Хонконгийн шинжлэх ухаан, технологийн ажилтнууд бол инновац технологийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэгч, бүтээлч улсыг байгуулах чухал хүч мөн. Эх орноо хайрлаж, Хонконгоо хайрлаж, шинийг санаачилж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүн эгнээнд гарахыг зорьж, үндэсний стратегийн томоохон хэрэгцээг идэвхтэй ханган, технологийн гол хүчийг тавьж, Хятад улсыг технологийн хүчирхэг орон болгон бүтээн байгуулахад чухал хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
- Залуучууд бол нийгмийн хамгийн эрч хүчтэй, бүтээлч хүчин бөгөөд инновац технологийн хөгжлийг ахиулах шинэ хүч юм. Залуучуудад хөгжлийн өргөн орон зайг хангаж, ажил үйлсийн өндөр амжилтад хүрэхийг дэмжинэ гэжээ.
