БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Бээжингийн Ардын их хурлын танхимд 05-р сарын 25-нд Иорданы Сенатын дарга Файядтай видео хэлэлцээ хийсэн байна.
Ли Жаньшү:
- Ши Жиньпин дарга, хаан Абдулла II-ийн халамжаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрсэн юм. Хоёр тал “COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцэлд бие биеэ дэмжиж, уламжлалт найрамдал улам гүнзгийрсэн байна. Иорданы нэг Хятадын зарчмыг баримталж буйг Хятад улс өндрөөр үнэлж, Йорданы үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн зам, засаглалын загварыг эрэлхийлэхийг тууштай дэмжиж байна. Энэ жил Хятад, Иордан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Иорданы стратегийн түншлэлийн харилцааны утгыг баяжуулж, хоёр орон,ард түмэнд сайнаар үр өгөөжөө өгөхийн тулд Хятад улс Иордантай гар нийлэн, хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлэв.
Мөн Ли Жаньшү:
- Йордан бол "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад чухал түнш юм. Хоёр тал цаашид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, хөгжлийн стратегийн бэхэлгээг ахиулж, худалдаа, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж чадна. Ши Жиньпин дарга саяхан дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлсэн. Энэхүү чухал санаачилга нь хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын хуваагдашгүй хамтын нийгэмлэг бөгөөд жинхэнэ олон талт үзлийг дэмжиж, дэлхийнийтэд нээлттэй гэдгийг онцолсон байна. Иорданы идэвхтэй дэмжлэг, оролцоог бид хүсэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг зохицуулахын тулд Иордан зэрэг Ойрх Дорнодын орнуудын эв нэгдэл, зохицуулалтыг Хятад улс ямагт дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэг эергээр Дорнодын орнуудын хүслийг бүрэн хүндэтгэж, Ойрх Дорнодод энх тайвныг тогтоох, Ойрх Дорнодын хөгжилд эергээр нөлөөлөхийг дэмжинэ. Хятад улс Йордантай харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дотоод хэрэгт үл оролцох зарчмаа хамтаар хамгаалж, НҮБ-ын дүрмийн чухал зарчим болон олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг хамтаар хамгаалахад бэлэн байна гэж хэллээ.
Ли Жаньшү: Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол хоёр орны харилцааны чухал хэсэг юм. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Йорданы парламенттай бүх түвшинд найрсаг харилцаагаа эрчимжүүлж, эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг гэх мэт хууль тогтоох болон хяналтын ажлын туршлагаа хуваалцаж, шударга, ил тод, нээлттэй байдлыг хангахад бэлэн байна. Аж ахуйн нэгжүүд харилцан хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд эрх зүйн тэгш орчин бүрдүүлэх, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт парламентын байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хичээн ажиллана гэж тэмдэглэсэн байна.
Файяд:
- Иордан, Хятадын найрсаг харилцаа харилцан хүндэтгэх үндсэн дээр гүн гүнзгий бөгөөд бат бэх юм. Иордан нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Иорданы эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлалаа. Иорданы Сенат Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ард иргэд, соёлын харилцаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, стратегийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
