solongonews
Цай Чи ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ВКН-ын Төв хорооны нарийн бичгийн даргатай видео хурал хийлээ
2022-11-02 08:47
Цай Чи ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ВКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ву Ван Рэнтэй видео хурал хийлээ.

    ХКН-ын Төв хорооны УТЗЗ-ний гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Цай Чи 11-р сарын 01-ний өдөр Бээжин хотноо ВКН-ын Улс төрийн товчооны гишүүн, ВКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ву Ван Рэнтэй видео хурал хийлээ. Тэрээр ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг Хятадад айлчлахад нь дагалдан явжээ.

   Цай Чи хэлэхдээ "ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг хэлэлцээ хийсэн нь Хятад-Вьетнамын харилцаа, хоёр орны социалист үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэлээ зааж, шинэ түлхцийг оруулсан юм. Хятад улс Вьетнамтай хамтран хоёр талын дээд удирдагчдын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, найрамдал, харилцан итгэлцлийн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн урагшлуулж, улс хоорондын солилцоо, стратегийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сорилт бэрхшээлийг даван туулахын төлөө хамтран ажиллах, Хятад-Вьетнамын харилцааг илүү өндөр түвшинд ахиулахад бэлэн байна".

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг нарын уулзалт амжилттай болж, чухал үр дүнд хүрсэн гэж Цай Чи илэрхийлжээ. "Вьетнамын тал Вьетнам-Хятадын найрамдал, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт дэмжин, илүү их үр дүнд хүрэхэд хоёр талын намын солилцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрэн ашиглахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл