Камбожийн ерөнхий сайд Хун Сен 20-ны өдөр Пномпеньд Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй уулзав.
Хун Сен Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай хуралдаж, дарга Ши Жиньпин БНХАУ-ын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв.
Тэрээр хэлэхдээ “Хятадын сүүлийн 10 жилийн ололт амжилт нь эрин үеийг харуулсан түүхэн чухал ач холбогдолтой юм. Хятад улс хүчтэй нөлөө бүхий дэлхийн хүчирхэг гүрэн бөгөөд үндэсний сэргэн мандалтын эрч хүчийг зогсоож боломгүй юм. Камбож АСЕАН-ы ээлжит дарга байх хугацаанд, АСЕАН болон Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүрч, Камбож "Өмнөд Хятадын тэнгис дэх ёс зүйн дүрэм"-д гарын үсэг зурахыг идэвхтэй ахиулж байгаа бөгөөд Хятад улстай хамтаар Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, амгалан байдлыг сахин хамгаалахыг хүсэж байна. Камбожийн цэргийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжиж, туслалцаа үзүүлсэн Хятадын армидаа талархал илэрхийлж, хоёр улсын арми олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.
Вэй Фэнхэ Хятадын Коммунист Намын ХХ их хурлын нөхцөл байдал, чухал ололт амжилтыг танилцуулав.
Тэрээр хэлэхдээ “Хятад Камбож бол уламжлалт найрсаг хөрш юм. Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Хун Сен нарын удирдлага дор Хятад Камбожийн хамтын ирээдүйн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт тасралтгүй шинэ шатанд гарч, хоёр орны харилцаа цаг хугацааны явцад шинэчлэгдэн бэхжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр арми цар тахлын нөлөөг даван туулж, дээд түвшний солилцоо, механизм бүрдүүлэх, хамтарсан сургуулилт, бэлтгэл сургуулилт, боловсон хүчнийг сургах зэрэг чиглэлээр бодит хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр армийн солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн өргөжүүлж, Хятад Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжилд улам их хувь нэмэр оруулан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаална гэдэгт найдаж байна” гэв.
Вэй Фэнхэ мөн Камбожийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Цай Бантай хэлэлцээ хийж, Камбожийн вант улсын армийн ерөнхий командлагчийн орлогч, армийн командлагч Хун Манайтай уулзав.
