solongonews
Ши Жиньпин Ким Жөн Унд баярын цахилгаан илгээв
2022-09-10 11:27
Дарга Ши Жиньпин Ким Жөн Унд баярын цахилгаан илгээв.

БНАСАУ байгуулагдсаны 74 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 09-нд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баяр хүргэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "74 жилийн турш БНАСАУ-ын ард түмэн Хөдөлмөрийн намаараа уриа хийж, шаргуу хичээн зүтгэж, социализмын бүтээн байгуулалтын агуу үйлсэд томоохон амжилт гаргасан юм. БНАСАУ-ын ард түмэн сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн намын VIII их хурлаас тогтоосон зарчим, бодлогын удирдлага дор эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх талаар тасралтгүй шинэ амжилтад хүрч, цар тахлын эсрэг амжилттай тэмцсээр байна. Сайн хөрш, сайн ахан дүүс болохын хувьд энэ бүхнийг хараад сэтгэл өндөр байна" гэжээ.

Ши Жиньпин мөн хэлэхдээ "БНХАУ, БНАСАУ бол уул усаараа залгалдсан ойр хөрш, уламжлалт найрамдалтай дотнын улс орон юм. Тантай хамт хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг сайтар төлөвлөж, уламжлалт найрамдалд шинэ цаг эриний агуулгыг нэмэрлэж, чухал нийтлэг ойлголтуудыг тууштай хэрэгжүүлэхэд миний бие бэлэн байна. Сүүлийн зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт, их хувьслын өмнө БНАСАУ-тай стратегийн зөвшилцлөө ахиулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, найрсаг харилцаагаа хамтран хамгаалж хөгжүүлэх, улмаар хоёр ард түмэнд хүртээх өгөөж шимийг нь бодолцож, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл