solongonews
Долоо хоногийн онцлох мэдээ /08-14/
2022-04-15 17:00
Долоон хоногийн онцлох мэдээ /04-р сарын 08-14-ний өдөр/

    04-р сарын 08-ны өдөр:

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 08-ны үдээс хойш Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй утсаар ярив.

Америкийн ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 08-ны өдөр хоёр хуулийн төсөлд гарын үсэг зурж, ОХУ, Беларусьтай хийгдэх худалдааны  хэвийн харилцааг түр зогсоож, Оросоос газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг эрчим хүч импортлохыг хоригложээ.

Беларусийн засгийн талаас энэ сарын 08-ны өдөр нийтэлсэн “Найрсаг бус харилцаатай” улс орнуудын жагсаалтад ЕХ-ны гишүүн орнууд, АНУ, Их Британи, Австрали, Канад, Лихтенштайн, Норвеги, Шинэ Зеланд, Албани, Исланд, Хойд Македон, Монтенегро, Швейцарь зэрэг улс хамрагдсан байна.

    04-р сарын 09-ний өдөр:

Орон нутгийн цагаар 04-р сарын 09-ний өдөр Хятадын “Шэньжөү 13” сансрын нисэгчдийн багийнхан болон Америкийн өсвөр насныхны хооронд болсон “Тяньгүн асуулт, хариулт” цахим харилцааны арга хэмжээ БНХАУ-аас Америкт суугаа элчин сайдын яаманд болов. 

    04-р сарын 10-ны өдөр:

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 10-ны орой нийтэлсэн сонгуулийн санал асуулгын дүнгээс үзвэл, Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт "Үндэсний лиг" намаас нэр дэвшигч Марин Ле Пен нар ялалт байгуулж, хоёр дахь шатны санал хураалтад орсон байна. Хоёр дахь шатны санал хураалт 04 дүгээр сарын 24-нд болох аж. 

    04-р сарын 11-ний өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд Хятадын өмнөд хязгаарын Хайнань мужид ажиллаж байгаа бол 04-р сарын 11-ний өдөр Хайнань мужийн Ү Жи Шань хот дахь Хайнаний халуун бүсийн ширэнгэн ойн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шүймань шянгийн Мао-на тосгон зэрэг газруудаар хүрч, Хайнань мужийн байгаль орчны хамгаалалт, ядуурлаас ангижруулсан ажлын үр бүтэмжийг бэхжүүлж буй байдал зэрэгтэй танилцсан байна.

    04-р сарын 12-ны өдөр:

Жил бүрийн 04-р сарын 12-ны өдрийг “Дэлхийн Сансрын өдөр”-өөр тэмдэглэдэг. Тэртээ 1961 оны 4-р сарын 12-нд 27 настай Юрий Гагарин "Восток-1" хөлгөөр сансарт хөөрч байв. Хүн төрөлхтөн анх удаа сансарт нислэг үйлдсэнийг дурсаж энэ өдрийг Дэлхийн сансрын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

    04-р сарын 13-ны өдөр:

Энэ оны эхний улиралд Хятад улс болон худалдааны гол түншүүд хооронд хийгдсэн гадаад худалдааны импорт, экспорт бүгд өсөн нэмэгдсэн бол АСЕАН нь Хятад улсын гадаад худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа мэдээллийг Хятадын Гаалийн үндэсний газраас 13-нд өдөр мэдээлжээ.

    04-р сарын 14-ний өдөр:

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яам энэ сарын 14-ний өдөр Хятад-Төв Азийн улс төрийн намуудын III форумыг видео хэлбэрээр зохион байгуулсан байна. 

Оросын Хар тэнгисийн флотын “Москва” пуужинт крейсер живсэн тухай Оросын Батлан хамгаалах яам энэ сарын 14-ний өдөр мэдээлжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт, Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл