Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Дунфанхун-1" хиймэл дагуулыг судлан бүтээх ажилд оролцсон ахмад шинжлэх ухаантнуудад хандан хариу захиа бичив. Тэрээр нөхцөл байдал хичнээн өөрчлөгдсөн ч шаргуу тэмцэж, өөрийн хүчээрээ тасралтгүй шинийг бүтээх үзэл баримтлалаа орхиж болохгүй. Шинэ эрин үеийн сансар судлалын ажилтнууд ахмад үеийнхнээсээ үлгэр дууриал авах хэрэгтэй. Хүндрэл бэрхшээлийг даван туулж, сансар судлалын том алхам хийж, сансар судлалын хүчирхэг орон болох мөрөөдлийг эртхэн биелүүлэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Хятад улс анхны хиймэл дагуул болох "Дунфанхун-1"-ийг 1970 оны 04-р сарын 24-нд амжилттай хөөргөсөн юм. Ийнхүү Хятад улс өөрөө бие дааж хиймэл дагуул хөөргөсөн дэлхийн тав дахь орон болсон бөгөөд 50 жилийн турш сансар судлалын салбарт дэлхийн анхаарлыг татсан амжилтуудыг бүтээсээр байна.
Сансар судлалын хүчирхэг орон болно
2020-04-24 21:02
Хятадын тав дахь удаагийн ”Сансар судлалын өдөр” 2020 оны 04-р сарын 24-нд тохиож байна. Энэ бол Хятадын анхны хиймэл дагуул ”Дунфанхун-1”-ийг хөөргөсөн 50 жилийн ой юм.
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
