Хүрээлэн буй орчин цэвэр цэмцгэр байх нь ард иргэдийн жаргалтай амьдралын өнгө төрх мөн. Энэ онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ляонин мужид ажиллахдаа ногоон хөгжлийн үзэл баримтлалыг экологийн хамгаалалт, байгаль орчны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хот байгуулалт болон ард иргэдийн амьдралын бүхий л салбарт хэрэгжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг түргэтгэхийг уриалж байлаа.
Үзэсгэлэнт сайхан байгаль орчныг байгуулах нь Хятад улсын иргэд түмний зорилго төдийгүй хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл юм. Энэ онд НҮБ-ын “Хүн төрөлхтний хүрээлэн буй орчны тухай тунхаглал” батлагдсан 50 жилийн ой тохиож байгаатай холбоотой Хятад улс дэлхийн олон улс оронтой хамтдаа олон улсын байгаль орчны засаглалд нэгдэж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулах явцад дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулан, харилцан бие биеэ нөхөж, хамтдаа ахиж, дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцооны өөрчлөлтийг ахиулахыг эрмэлзсээр ирсэн.
Мөн одоогийн дэлхийн байгаль орчны засаглалын хүнд хэцүү орчин нөхцөлд Хятад улсын дарга Ши Жиньпин "Хүн ба байгаль орчин бол амь насны хамтын цогц" гэсэн санааг дэвшүүлж, "Уул ус, ой мод, өвс бэлчээр, нуур, элс нь салшгүй экосистем" гэдгийг тодруулахаас эхлээд "дэлхий нийтийн амь насны хамтын цогцыг байгуулахыг" сурталчлах хүртэл дэлхийн байгаль орчны засаглалд нээлттэй оюун ухаанаар оролцсон. Хөгжиж буй улс орнуудад байгаль орчны засаглалын чадавхыг сайжруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлсээр ирж, үзэсгэлэнт Хятад улсыг цогцлон байгуулахын зэрэгцээ үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулахад хувь нэмрээ оруулсан. Улмаар Хятад улс нь дэлхийн олон улс орнуудын үнэлгээ сайшаалыг хүртсэн байна.
Байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хамтран хэрэгжүүлж байж л дэлхийн экологийн орчныг сайжруулж, биологийн олон янз байдлын алдагдлыг үр дүнтэйгээр арилгаж, хүн төрөлхтний аж төрөн оршин амьдрах эх орноо хамгаалж чадна гэдгийг практик нотолж чадсан байна.
