
Ван Чишань хэлэхдээ:
- Олон улсын энх тайвны өдөр нь дэлхийн бүх ард түмний энх тайван, амар амгаланг хүсэн хүлээдэг. Өнөөгийн байдлаар дэлхий ертөнц шинэ өөрчлөлтийн үе рүү ороод байна. Ши Жиньпин дарга хүн төрөлхтний ирээдүй, хувь тавилан, аюулгүй байдал, сайн сайхны төлөө дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлсэн юм. Энэхүү чухал санаачилга нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Хятадын мэргэн ухаанд хувь нэмрээ оруулан, энх тайвны хомсдолыг арилгах, аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хятадын шийдэл гаргаж өгсөн юм.
Ван Чишань хэлэхдээ:
- Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. Бид бие биеэ хүндэтгэж, эв нэгдэл, уялдаа холбоогоо бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, хөгжлийн эрх ашгийг дээдэлж, улс орон бүрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох орон зайгүй байхыг шаардах ёстой. Бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, аюулгүй байдлыг хуваалцах зарчмыг баримтлан, хамтын аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Бид энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөө яриа хэлэлцээ, зөвшилцлийг тууштай баримталж, хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд тустай бүхий л хүчин чармайлтыг хоёргүй сэтгэлээр дэмжих ёстой. Бид дэлхийн засаглалыг сайжруулж, ноёрхол, дээрэлхэх явдлыг эрс эсэргүүцэж, олон талт үзлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, бүх улс орны хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх ёстой.
Ван Чишань хэлэхдээ:
- Энх тайван бол хүн төрөлхтний нийтлэг үйл хэрэг гэдгийг түүх бидэнд өгүүлдэг. Хятад улс энх тайвны хөгжлийн замыг гуйвшгүй тууштай баримталж, дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. Хятад улс дэлхийн энх тайвныг эрхэмлэгч бүх улс орон, ард түмэнтэй гар нийлэн чармайж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн байгуулалтыг хамтдаа ахиулахад бэлэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Непалын ерөнхийлөгч Бхандари болон бусад хүмүүс видео бичлэгээр оролцов. Дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь бүх орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж, энх тайван, аюулгүй, чинээлэг дэлхийг байгуулахад чухал түлхэц өгсөн гэж гадаадын оролцогчид хэлэв.
Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга, Хятадын Энх тайван, зэвсэг хураах нийгэмлэгийн ерөнхийлөгч Ма Бяо арга хэмжээнд оролцож үг хэлэв.
