solongonews
Шаргуу хөдөлмөрөөрөө сайн сайхан амьдралд тусалж байна
2022-05-09 18:01
Шаргуу хөдөлмөрөөрөө сайн сайхан амьдралд тусалж байна

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2019 оны 02-р сарын 01-ний өдөр сар шинийн баяр ойртсоор байгаа ч ажилласаар байгаа "шуудан зөөгч хүү"-тэй уулзах үеэр "шуудан зөөгч" –ийн ажил маш их хөдөлмөр шаарддаг, өглөөнөөс орой болтол, салхи бороонтой ч бай, ялангуяа баяр дурсгалын өдруудэд их ачаалалтай байдаг. Тэд хөдөлмөрч бяцхан зөгий шиг хүн бүрийн амьдралд тав тухыг авчирдаг хамгийн хөдөлмөрч нэгэн гэж хэлэв.

- Бид байхгүй байж болохгүй гэж Шиньжянгийн шуудан хүргэгч Ү Симань машин, онгоц, хурдны галт тэргээр 55 цаг аялж, Шанхайд хангамж хангахын тулд олон мянган хол зам хөөсөн байна.  

- Долоо хоног бүр цагтаа ирдэг гэж олон жил Хөхнуур, Голмуд зэрэг газруудаар 175 мянган километр замыг туулсан Гэжүнь хэлнэ. Тэр 4500 метр өндөр өндөрлөгийн шуудангийн замаар ганцаар үргэлж аялдаг бөгөөд малчдад янз бүрийн материал хүргэдэг байна.

Хүмүүсийн сайн сайхан амьдралд тусалхаар олон мянган шуудан зөөгч нар ажиллаж байна.

               Хотын үйл ажиллагааны хамгаалагчид

    Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үеэр шуудан зөөгч нар нь хотын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд зээл, гудамжаар сүлжилдэн явж, олон мянган айл өрхийн амьдралтай холбоотой зайлшгүй "хялгасан судас" болсон.

2020 оны эхээр Үхань түр хотоо хааж хөл хорио барьж, Жинь Иньтань эмнэлгийн эмч нар шөнийн ээлжийн дараа машин олохгүй байв.  

Шүньфэн шуудангийн компанийн Ванюүн сайн дураараа эмнэлгийн ажилтнуудад “жолооч"-оор ажиллаж, сарын шинийн эхний өдөр л гэхэд 30 гаруй эмнэлгийн ажилтныг тээвэрлэсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр бүх талуудыг дайчлан 30 гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй сайн дурын жолоочийн багийг бүрдүүлж, хоол хүсний газруудтай холбоо байгуулж, эмнэлгийн ажилтнуудад хоол хүргэсэн байна.

2022 оны 04-р сарын сүүлчээр Жиндүн шуудангийн компанийн Фэнь Юйбинь 7 хоног, 6 шөнө гэртээ харьсангүй, хөл хорио барьсан хаалттай хорооллын үүдэнд бараа хүргэв.

04-р сарын 27-нд Бээжингийн Түнжөү дүүргийн Жяхуа Иньшян хорооллыг хаалттай бүсийн жагсаалтад оруулсан. Барааны хэмжээ хэтэрхий их байсан тул шуудангийн хүргэгчээс гэр гэрт нь хүргэж өгөх боломжгүй байсан тул Фэнь Юйбинь хорооллын үүдэнд түр өрж тавьсан нь яг л жагсаалын газар шиг байж, түүнийгээ гээж алдахаас хамгаалхын тулд тэр тус хорооллын үүдэнд унтасан удаатай.

Фэнь Юйбиний энэхүү тэсвэр тэвчээрийг хорооллын оршин суугчид хараад сэтгэл хөдлөв. Олон оршин суугчдаас Фэнь Юйбиньд хувцас, хөнжил, майхан, унтлагын уут зэрэг зүйлсийг авчиран өгөв.

- Миний өглөөний цай, өдөр, оройн хоолыг захиалж өгсөн хүн ч байна. Би тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна гэж Фэнь Юйбинь хэлэв.

       Ая тухтай байдлын хамгаалагчид

Байхаба тосгон нь Шиньжяны Алтайн Хабахэ шянийн Тиерекети тосгонд байрладаг.

- Адак ирлээ!

Адак тосгонд ирхийг тосгоны оршин суугчид хамгийн их хүсэн хүлээдэг. Морь унасан Адак бол илгээмжийг хүргэдэг шуудан зөөгч юм. Тэрээр тосгонд ирэхдээ цагаачдын илгээсэн хувцас, тоглоом, тосгоны оршин суугчдын онлайнаар худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг авчирдаг бөгөөд тосгоноос явахдаа нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүнийг авч явдаг.

- Тосгоноос баг хүртэл 30 гаруй километр уулын зам, тосгоноос шянь хүртэл 100 гаруй километр зам байдаг. Урьд нь шянь руу очиход нэг өдөр зарцуулдаг байсан. Одоо шуудан зөөгчөөс тосгонд хүргэх буюу гэрт хүргээд ирнэ. Үнэхээр сайхан байна гэж Байхаба тосгоны оршин суугч Жэйнес Гули хэлэв.

Гэрээсээ онлайгоор дамжин бараа бүтээгдэхүүн худалдан аваад, авсан барааг маань гэрт хүргээд ирдэг шуудан зөөгчтэй. Сүүлийн жилүүдэд буухиа тээвэрлэлтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь энгийн иргэдийн амьдралыг илүү тав тухтай болгож байна. 2021 онд Хятад улсын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 100 тэрбум ширхэгээс давав. Одоогийн байдлаар Хятад улсын өдөр тутмын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ дунджаар 300 саяд хүрч, буухиа хүргэлтийг хүлээн авах, илгээх нь шинээр нээгдсэн"долоон зүйл"-ийн нэг болоод байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад улс "тосгоны шуудан хүргэлт" төслийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Бүх хөдөлмөрч шууданчдын тусламжтайгаар, хөдөө, тосгон руу улам олон илгээмж илгээгдэж байна.

- 10 жилийн өмнө орон нутгийн буухиа хүргэлт зөвхөн хот суурингийн түвшинд хүрч, ахмад настан боодол авч, илгээхийн тулд янз бүрийн тээврийн хэрэгсэлд шилжих шаардлагатай байсныг Адак дурсав.

2021 онд бүтэн жилийн турш нийт 37 тэрбум буухиа илгээмжийг хөдөө орон нутаг хүлээн авах буюу илгээж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тосгоноос хот руу, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хотоос тосгон руу нийт 1 тэрбум 850 тэрбум юанийн бараа бүтээгдэхүүн зөөвөрлөсөн байна.

                    Сайхан амьдралыг бүтээгч

  Цэргээс халагдан 9 жил болсон ба  5 жил шуудан зөөгчөөр ажилласан Сүнин логистикийн шуудан зөөгч Паньхү эхнэр авч охинтой болж, байшин, машин худалдаж аваад Нанжин хотод суурьшжээ. 2020 онд тэрээр мөн "Хятадын залуучуудын 5-р сарын 4-ний медаль"-ын эзэн болсон.

-Би үүнийг өөрийн хүч хөдөлмөр гараар олсондоо маш их бахархаж байна гэж Паньхү хэлэв. Паньхү 5 жил ажилласны эцэст нэг ч сөрөг сэтгэгдэлгүй, нэг ч гомдолгүй байж,  4 жил дараалан "Сүнин логистикийн хамгийн үзэсгэлэнтэй шуудан зөөгч" цолыг хүртлээ.

Гудамжний хүйтэн салхи, халуун наранд 5 жил дугуй унасан нь түүнд багагүй бэртэл авчирсан нь үнэн, ташааны яс нь тийм ч сайн биш, өвдөг нь ч өвддөг болжээ. Гэсэн хэдий ч “хөдөлмөр гаргаж байж л хариу ирнэ” хэмээн тэр маш их сэтгэл ханхлуун байдаг.

 Улс даяар олон мянган Паньхү байдаг.

Жилин мужийн Байчэнь хотод залуухан хос Шү Хайфэн, Ванжуань нар 3 жилийн турш бизнесээ эхлүүлж, өдөрт 3 буухиа илгээмжээр эхэлж байсан бол одоо өдөрт 600 гаруй илгээмж илгээж, ажлын талбайг 50 хавтгай дөрвөлжин метр талбайгаас 150 хавтгай дөрвөлжин метр болгон өргөтгөсөн.

Хэнань мужийн Жюнь шяньд Лю Ваньшүнь 100 мянган юаниар бизнесээ эхлүүлжээ. Өдгөө түүний буухиа хүргэлтийн станц Жюнь шяньд 400 гаруй засаг захиргааны тосгоныг хамарч, өдөр бүр дунджаар 15 мянган буухиа шуудан хүргэж, орон нутгийн хүмүүст буухиа шуудангийн тав тухтай үйлчилгээг ашиглах боломжийг олгож байна.

Сая сая шуудангийн хүргэгч нь хүмүүсийн тав тухтай амьдралын манаач төдийгүй өөрсдийн сайхан амьдралыг бүтээгч нь юм. Тэд хөдөлмөрч бяцхан зөгий шиг өөрсдийн гараар амьдралыг бүтээж явна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл