solongonews
Шюн-Ань шинэ бүсийн таван жил
2022-04-18 16:46
Шюн-Ань шинэ бүсийн таван жил

"Шюн-Ань шинэ бүс бол бидний хойч үедээ үлдээх түүхэн өв байх болно. Бид "Дэлхийн алсын хараа, олон улсын стандарт, Хятадын онцлог, өндөр байр суурь" гэсэн үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн шинэлэг хөгжлийн үлгэр жишээ бүсийг байгуулна.”

2017 оны 02-р сарын 23-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Аньшинь шяньд тусгайлан очиж, танилцан, Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын форумыг удирдан явуулав. Тухайн оны 04-р сарын 01-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл мэдэгдэл гаргаж, Хэбэйн Шюн-Ань шинэ бүсийг байгуулах шийдвэр гаргасан байдаг.

Таван жил өнгөрч, Шюн-Ань шинэ бүс нь дээд түвшний зураг төсөл, төлөвлөлтөөс томоохон бүтээн байгуулалтад шилжиж, том хот бүрэлдэн тогтлоо.

Энэ жил бол Шюн-Ань шинэ бүсийн "Өөрийн загвар, дүр төрхөө харуулах" зорилтоо биелүүлэх чухал жил юм. "14-р таван жилийн төлөвлөгөө" болон 2035 он хүртэлх хэтийн зорилт”-д Шюн-Ань шинэ бүсийг өндөр стандарт, чанартай бүтээн байгуулж, Чидүн дүүрэг болон Чибү дүүргийн бүтээн байгуулалтыг түргэсгэн, удирдлагын тогтолцооны шинэчлэлийг ахиулах"-ыг санал болгосон байна. 2022 онд Засгийн газрын ажлын тайланд "Шюн-Ань шинэ бүсийг өндөр стандарт, өндөр чанартайгаар барих" санал тавьсан.

Илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй Шюн-Ань шинэ бүс. 

Шюн-Ань шинэ бүсийн Юйрүн паркын хойд цэцэрлэг дэх үзэмж (2021 оны 09-р сарын 01-ний өдөр дроноор авсан зураг)

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч МҮӨ ЮЙ

 "Жишиг хот" байгуулна

Цагаан сарын баярын дараахан хүнд даацын машинууд Шюн-Ань шинэ бүсийн Чидүн дүүрэг рүү давхилдана.

2022 оны 01-р улиралд Шюн-Ань шинэ бүсийн бүтээн байгуулалт эхэлж буй нь энэ. Барьж буй 43 гол төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 60 тэрбум 100 сая юаньд хүрчээ. Үүнд, нэг тэрбумаас доош юанийн өртөгтэй 16 томоохон төсөл байна. Даруй Төвийн аж ахуйн нэгжийн төвлөрснийг сааруулах төслийн эхний багц, Хятадын цахилгаан холбоо, China Mobile, China Unicom зэрэг гурван том аж үйлдвэрийн паркийн төсөл барилгын ажил эхэлсэн ба Спортын төв, Их сургуулийн номын сан зэрэг төрийн үйлчилгээний томоохон төслүүд барилгын ажилд оржээ.

Эрчимтэй бүтээн байгуулалт хийснээр төлөвлөгөө бүрийг эмх цэгцтэйгээр, зорилго бүрийг тогтвортой хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд барилгачид өдөр шөнөгүй ажилласнаар Шюн-Ань шинэ бүс нь дээд түвшний зураг төсөл, төлөвлөлтөөс томоохон бүтээн байгуулалт барилга байгууламжийн ажилд шилжсэн юм. 

Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүс бол Бээжин хотын нийслэлийн бус үүргийг шилжүүлэх, Хятадын хүн ам, эдийн засгийн нягтралтай бүсийг шинэчлэн сааруулах загвар гаргаж, инновациар шинэ хөдөлгөгч хүч бий болгоход маш чухал ач холбогдолтой.  Хэд хэдэн гол тусламжийн болон шилжүүлгийн төслүүдийг эмх цэгцтэй, сайн эрчимтэй хэрэгжүүлсэн.

Хятадын хиймэл дагуулын сүлжээний групп, Хятадын Жүнхуа групп, Хятадын Хуанэн групп нь Төвийн аж ахуйн нэгжийн ерөнхий хэлтсийн барилгын ажлыг эхлүүлсэн эхний ээлжийн төвлөрснийг сааруулах гурван групп бөгөөд Хятадын Шинжлэх ухааны академийн Шюн-Ань инновацийн судалгааны хүрээлэн, Хятадын цахилгаан холбооны Шюн-Ань интернет аж үйлдвэрийн парк зэрэг зах зээлд чиглэсэн хэсэг төвлөрснийг сааруулах төслүүдийг барьж эхэлсэн. Төвийн аж ахуйн нэгжүүд шинэ бүсэд салбар байгууламжаа байгуулах зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж бий.

 Шюн-Аний бизнес үйлчилгээний төв албан ёсоор ашиглалтад орлоо. Шинээр баригдсан Чидүн дүүргийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн төв нь төвлөрснийг сааруулах этгээдэд бүртгэл, газар хангамж, зөвшөөрөл, бүтээн байгуулалт зэрэг цогц үйлчилгээг "нэг цэгээс" үзүүлэх юм.

Өнгөрсөн оны сүүлээр албан ёсоор хүлээлгэн өгч ашиглалтад орсон Рүндүн дүүрэг хөл хөдөлгөөн ихтэй, хүмүүс нь баяр баясгалангаар дүүрэн байлаа. Тус дүүрэгт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, эмнэлэг, тохилог үйлчилгээ зэрэг бүгд бүрдсэн. Түүнчлэн нутагтаа буцаж ирсэн хүмүүст шинэ амьдрал шинэ ажлаа эхлүүлэхэд шинэ боломжоор хангасан билээ. Орон сууц, цалин, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн даатгал, авьяас чадвар зэрэг багц бодлого боловсруулах ажлыг эрчимжүүлж, төвлөрснийг сааруулах бодлогын тогтолцоог тасралтгүй сайжруулж байна. 

Бээжингийн өндөр чанартай боловсрол, эмнэлгийн нөөц нь Шюн-Ань шинэ бүсэд хурдтай тарж байна.

Шинэ бүсэд баригдах "Гурван сургууль, нэг эмнэлэг"-ийн түлхүүр гардуулах төслийг Бээжин дэмжиж байна. Үүнд, Бэйхай хүүхдийн цэцэрлэгийн барилгыг албан ёсоор хүлээлгэн өгч, Шижя Хүтүн бага сургууль ба Бээжингийн 4-р дунд сургуулийн Шюн-Ань дахь сургуулийн барилгын ажил үндсэндээ дууссан бол Шюань-Ү эмнэлгийн эхний үндсэн бүтцийн ажил дуусч, шинэ бүсэд төрийн үйлчилгээний өндөр төвшинд бат бөх суурийг тавьсан байна. Үүний зэрэгцээ Бээжин олон нийтийн үйлчилгээний нөөцийг хамтран байгуулах, хуваалцах, холбох хамтын ажиллагааны механизмыг сайжруулсаар байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Бээжин хотын Лю-И хүүхдийн цэцэрлэг, Чаоян туршилтын бага сургууль, Жүн Гуаньчүнь 3-р бага сургууль, Бээжингийн 80-р дунд сургууль зэрэг сургуулиас Шюн-Ань шинэ бүсийн Шүншянь хүүхдийн цэцэрлэг, Рүнчэн бага сургууль, Шүншянь 2-р бага сургууль, Аньшинь 2-р дунд сургууль зэрэг 29 сургуульд тусламж үзүүлсэн байна. Бээжин хотын Шюань-Ү эмнэлэг, Бээжингийн Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Бээжингийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хотын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв ба Хотын эрүүл мэндийн хяналтын хүрээлэнгээс Рүнчэнь шяний ардын эмнэлэг, шяний Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, шяний Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, шяний Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв ба шяний Эрүүл мэндийн хяналтын хүрээлэнд тус тус тусламж үзүүлсэн байна. Энэ нь орон нутагт төрийн үйлчилгээний чадавхыг сайжруулахад дэмждэг ба нийслэлийн бус чиг үүргийг шилжүүлэх, тогтворжуулах, хөгжүүлэхэд дэмжлэг болдог.

Тээврийн бүтээн байгуулалт сайжирч, "Бээжин-Тяньжин-Хэбэй"-н хооронд зорчиход хялбар болжээ. 

 2020 оны 12-р сарын 27-ны өдөр Бээжин-Шюн-Ань хот хоорондын төмөр замын ажил дуусч, ашиглалтад орсон. Бээжингээс Шюн-Ань шинэ бүсэд хүрэхэд ердөө 50 минут л хангалттай. Тэр үед баригдсан Шюн-Ань өртөөг дээрээс нь харахад асар том зууван хэлбэртэй, газарт туссан шүүдрийн дусал мэт харагдана. Шюн-Ань өртөө нь өвөрмөц бүтэц зохион байгуулалттай, хүлээх танхимд харах орон зайг халхлах багана байхгүй. Өртөөний орой дээр 42 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий фотоволтайк модуль байрлуулсан. Нарны эрчим хүч ашиглан шууд цахилгаан үйлдвэрлэх боломжтой, өртөөнд нэвтрүүлсэн эрчим хүчний ухаалаг удирдлагын систем нь янз бүрийн төрлийн эрчим хүчний хэрэглээг бодит цаг хугацаанд тооцоолж, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, удирдах боломжтой байдаг. Дэвшилтэт дизайны үзэл баримтлал нь энэхүү "Азийн хамгийн том төмөр замын өртөө"-г Шюн-Аний шинэ нэрийн хуудас болоход хангалттай болгож байна.

2021 оны 05-р сарын сүүлээр Бээжин-Шюн-Ань чиглэлийн шинэ зам шугам, Рүнчэн-Үхай чиглэлийн шинэ зам шугам, Рэньчюү-Дэжүө чиглэлийн I шатны хурдны зам, Рүн-И, Аньда зам шугамыг барьж ашиглалтад оруулсан. Дөрвөн хурдны зам, мужийн зэрэглэлийн гурван зам шугам, 500 гаруй километр урт гадагш нэвтэрсэн гол замын сүлжээг барьж дуусган, ашиглалтад оруулснаар "Дөрвөн гулд, гурван хөндлөн" замын хөдөлгөөнийг нээжээ. Бээжин хотын Засгийн газрын 2022 оны ажлын тайланд мөн "Шюн-Ань шинэ бүсийг барьж байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, Бээжин-Шюн-Аний хурдны замын Бээжин дэх хэсгийн гол барилгыг дуусгах"-ыг онцгойлон дурдсан байна.

Одоогийн байдлаар Шюн-Ань шинэ бүсээс Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудал хүрэх хурдны зам (R1 шугам) төслийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Удирдах хэлтсийн төслийн менежер Пэн Шаожүн:

- R1 шугам нь Бээжингийн нийслэлийн бус чиг үүрэгт үйлчлэх төвлөрснийг сааруулах гол тээврийн дэд бүтцийн нэмэлт төсөл юм. Энэ нь ашиглалтад орсны дараа дэлхийн жишигт нийцсэн хотын бөөгнөрөл дэх хотуудыг холбогч болж, улсын дотоодын төмөр замын тээврийн системийн "Хурдны галт тэрэг ба метро" гэсэн хос бүтцийн хоорондох хоосон орон зайг нөхөх болно. Цаашид Бээжин-Жанчхүү чиглэлийн төмөр зам, Тяньжин-Шюн-Ань чиглэлийн төмөр зам зэрэг таван хурдны төмөр зам Шюн-Ань өртөөг дайран өнгөрч, Хэбэйгийн Шюн-Ань шинэ бүс ба Бээжин, Тяньжин хот хоорондын зайг улам бүр ойртуулна.

Энэ жил төлөвлөгөөний дагуу Шюн-Ань шинэ дүүрэгт нийт 700 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 200 гаруй төслийг бүтээн байгуулна.

2021 оны 09-р сарын 06-нд зочид 2021 оны Хятадын олон улсын дижитал эдийн засгийн яармагийн үеэр Шюн-Аний үзэсгэлэнгийн талбайг үзэж сонирхов.

Гэрэл зургийг: ЛЯН ЗИДҮН (Синьхуа агентлаг нийтлэв)

 “Экологийн хот”-ыг бий болгоно

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:

- Эхлээд ногоон байгууламж байгуулж, дараа нь хот байгуулах нь Шюн-Ань шинэ бүсийн бүтээн байгуулалтын шинэ үзэл баримтлал. Экологийн орчин сайтай байх нь Шюн-Ань шинэ бүсийн үнэ цэнийн чухал илрэл юм гэж онцолжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд Шюн-Ань шинэ бүсэд хөх тэнгэр цэлмэн, цэнгэг ус урсаж, модод ногоорон, "Экологийн хот" босож байна.

2017 оны 11-р сард "Мянганы үзэсгэлэнт ой" Дачинхэ хэсгийн Линь-И бүсэд шинэ дүүргийн анхны модыг тарьсан байна.

2019 оны 01-р сарын 16-ны үдээс хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Мянганы үзэсгэлэнт ой" нэртэй Дачинхэ дүүргийн ойн бүсэд хүрэлцэн ирж, ойн бүсийн  өртөөний тавцан дээр гарч сонирхов.

Ши Жиньпин дарга найгасан зулзаган моддыг хараад баярлан:

- Шюн-Ань шинэ бүстэй хамт өсөн бойжоорой. Яарч сандарч болохгүй, түр зуурын дүр төрхийг бүү хий. Цэнгэг ус, цэнхэр уулс бол үнэлж баршгүй баялаг юм. Шюн-Ань шинэ бүс ийм экологийн орчинд тулгуурлан өөрийн үнэ цэнийг тусгаж, хүмүүсийн анхааралд хүрэх болно гэж хэлсэн юм.

Сүүлийн таван жилд Шюн-Ань шинэ бүс 454 мянган мү/1га=15мү/ талбай ойжуулж, жимсний мод, үзэмжийн мод зэрэг төрлийн 23 сая гаруй мод тарьж, ойн бүрхэвч 11 хувиас 32 хувьд хүрсэн байна. .

Шюн-Ань шинэ бүсийн "Мянганы үзэсгэлэнт ой" ойн бүс нь зүгээр нэг мод тарьдаггүй, харин өндөр чанартай экологийн орон зайг бий болгох зорилготой. "Хот нь ойд, хүмүүс нь байгальд" гэсэн сонирхлыг бий болгож, хүн ба байгаль хоёрын зохицлыг толилуулж байдаг. 

Шюн-Ань группын экологийн компанийн хариуцсан холбогдох албаны хүн:

- Дүүрэг, коридор, цагаригаар холбогдсон ойн экосистем бий болгосноор ойн амралт зугаалгын орон зай, ойн соёлыг тээгч янз бүрийн хэлбэрийн тэнцвэртэй хуваарилалт бүрдэж, ногоон, ой, ухаалаг, усан хотыг нэгтгэсэн шинэ бүс байгуулж, шинэ бүс нь хойд талаараа ой мод, өмнөд хэсэгтээ намгархаг газраар хүрээлэгдсэн дэлхийн жишигт нийцсэн ойн хот болгон байгуулна гэж мэдэгдлээ.

"Мянганы үзэсгэлэнт ой" ойн бүс нь “үзэсгэлэнт” гэдэг үгэндээ зохицуулж, олон мянган модны төрлийг сонгон авч, нямбай арчилгаагаар тарьж байна.

- Цагаан лав, хонгорцогт, гүйлс, Юань Баофэн зэрэг орон нутгийн онцлогт тохирсон модыг сонгосон байгаа юм. Сонгосон модны төрөл зүйл нь урт наслалт, нандин, эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгийн шаардлагыг хангасан байдаг. Бид мянган жилийн үнэ цэнтэй хот байгуулна гэж Хятадын Зам харилцааны сансар судлалын товчооны Чибү дүүргийн хойд хэсэгт байрлах ногоон бүс төслийн барилгын ерөнхий гэрээний эхний тендерийн хэсгийн үйлдвэрлэлийн менежер Лүфэй хэлэв.

"Мянганы үзэсгэлэнт ой" ойн төсөл нь бүх үйл явцдаа өндөр чанарын үзэл баримтлалыг баримталсан байдаг. Шинэ бүс нь Шюн-Ань ойн том мэдээллийн системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, суулгац бүрт онцгой QR код "Үнэмлэх" хадаж, суулгацын бүх төрлийн мэдээллийг нэг бүрчлэн бүртгэж, суулгацын эх үүсвэрээс суулгац, тээвэрлэлт, тариалалт, арчилгаа, өсөлт хүртэлх бүх явцын хяналтыг хэрэгжүүлж, нарийвчилсан байршил, нарийн хяналтыг биелүүлсэн байна. Үүний зэрэгцээ дижитал хяналтын платформ байгуулж, шинэ бүсэд дижитал ой бий болгож байна.

Ойн менежментийн командын систем, ойн менежмент, хамгаалалтын систем, "Мянганы үзэсгэлэнт ой" алсын зайн хяналтын систем зэргээр дамжуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хянах, цаг тухайд нь зарлан мэдээлэх боломж бүрдүүлсэн байна. Амралт зугаалгын зориулалттай ой, нуурын эргэн тойрон дахь экологийн коридор, усалгааны систем барих зэрэг нь ойн өөрийгөө зохицуулах, өөрийгөө шинэчлэх, залгамжлахад боломж олгодог.

2021 оны 07-р сарын 18-ны өдөр Шюн-Аний хээрийн парк туршилтын үйл ажиллагаа явуулж зочдыг хүлээн авав. "Нэг нуур, гурван бүс, есөн хэсэг, олон коридор" гэх экологийн орон зайн зүй тогтол бүрдлээ. Шюн-Ань бүсийн хээрийн парк, Юйрүн парк, Жиньхү парк зэрэг хэд хэдэн өндөр чанартай зугаа цэнгэлийн паркууд гурван улиралд цэцэг сонирхох боломжтой бөгөөд дөрвөн улиралд мөнх ногооноороо байх болно. "Нэг нуур" гэдэг нь Байян нуур, түүний усны хамгийн өндөр түвшин сүүлийн хоёр жилд 7.4 метрт хүрсэн нь сүүлийн 20 жилд тохиолдсон ховор усны түвшин юм.

Шюн-Ань шинэ бүс нь "Байян нуурын экологийн орчныг зохицуулах, хамгаалах журам"-ыг боловсруулж хэрэгжүүлэн, усыг нөхөн сэргээх, цэвэрлэх, үерийн ус зайлуулах зэрэг ажлыг нэгдмэл байдлаар сайжруулж, засаж хамгаалах чиглэлээр нийт 243 төсөл хэрэгжүүлснээр Байян нуурын усны чанар тасралтгүй сайжирч байна.

2018 оноос өмнө Байян нуурын усны чанар V төрлөөс доогуур их хэмжээний бохирдолтой байсан бол 2019 оноос хойш V төрлөөс IV төрлийн хэсэгчилсэн III зэрэглэлд хүрч, 2021 он гэхэд Байян нуурын усны нийт чанар III зэрэглэлд хүрч, ховор нүүдлийн шувууд ирэх болж, зэгс ногоо, зүлэгтэй болж хувирсан байна. Энэ нь 1988 онд Байян нууран дахь ус хадгалах байгууламжийг сэргээснээс хойш анх удаа V төрлийн доод ангиас III зэрэглэл хүртэл үсрэнгүй дэвшилтэд хүрсэн тохиолдол юм. "Гурван жилийн дотор гурван алхам"-ын амжилт нь сайжруулалтын хурдаараа үндэсний үлгэр жишээ бий болгосон. Өдгөө Байян нуур үндэсний шилдэг нууруудын эгнээнд орсон байна.

Сүүлийн үеийн ажиглалтын тоо баримтаас үзвэл Байян нуур одоогийн байдлаар 230 төрлийн зэрлэг шувуу байгаа нь шинэ бүс байгуулагдахаас өмнөх үеийнхээс 24-өөр илүү байна.

Хог хаягдлыг боловсруулах дэвшилтэт байгууламжууд нь Шюн-Ань шинэ бүсийг "хог хаягдалгүй хот" болгоход ач холбогдолтой.

Шюн-Ань шинэ бүсийн анхны иж бүрэн хог боловсруулах байгууламжийн эхний үе шат нь "үйлдвэрээс ангижрах" үзэл баримтлалыг хэрэгжүүлж, дүүрэгт парк байгуулж, гурван улиралд цэцэг сонирхох боломж, дөрвөн улиралд мөнх ногоон өнгөтэй экологийн үзэмжийг бий болгожээ. Газар доорх хог хаягдлыг зайлуулах иж бүрэн байгууламж нь хаалттай, шүүрэлтээс хамгаалах, дуу чимээ тусгаарлах, дуу чимээг бууруулах зэрэг арга хэмжээ авах замаар хог хаягдлыг зайлуулах бүх үйл явцыг газар доор чимээгүйхэн дуусгаж, ойр орчмын оршин суугчдад үзүүлэх нөлөөллийг багасгаж, утааны хий ялгаруулдаг том яндан нь лянхуа хэлбэртэй үзвэрийн цамхаг хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд түүгээр авирч Шюн-Аний үзэсгэлэнг сонирхох боломжтой.

Хүнсний хог хаягдал, хотын ахуйн хог хаягдал, эмнэлгийн хог хаягдлыг энэхүү "Нэг цэгийн үйлчилгээ, тухайн газарт нь цэвэрлэх, цогц ашиглалт"-аар үйлчлүүлэх боломжтой. Органик хог хаягдлыг боловсруулснаар дулааны энерги бий болж, хог хаягдлыг шатаах замаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, шаарыг дахин боловсруулсан барилгын материалын эд болгон ашиглаж, бохир усыг цэвэршүүлэн боловсруулж, цэвэршүүлсэн усны үйлдвэрт тээвэрлэн, хог хаягдлыг жинхэнэ эрдэнэ болгон хувиргаж байна. 

"Мянганы үзэсгэлэнтэй" нь нов ногоон, “Зүүн хойдын сувд” нь цэв цэвэрхэн, нам тайван. Амьдрахад тохиромжтой, үзэсгэлэнт Шюн-Ань бүс цоо шинэ дүр төрхөөр дэлхий нийттэй золгож байна.

Шюн-Ань шинэ бүсийн Рүндүн дүүрэгт Е группээс хүлээлгэн өгсөн нүүлгэн шилжүүлэлтийн байшингууд (01-р сарын 17-нд авсан гэрэл зураг).

Газар дээрх барилгуудад 157 орон сууцны байшин, 2 хүүхдийн цэцэрлэг, 1 бага сургууль, 1 нийтийн үйлчилгээний төв, нийт 9147 нарийн тохижилттой байшингууд багтаж, 30 орчим мянган оршин суугчийг хүлээн авах хүчин чадалтай.

Шинэлэг технологи "Ирээдүйн хот"-ыг хөтөлдөг

"Мянган оны төлөвлөгөө”-тэй Шюн-Ань шинэ бүс нь юуны түрүүнд үзэл баримтлалын хувьд "шинэ" бөгөөд төлөвлөлт, бүтээн байгуулалт нь үргэлж ирээдүйг харсан, тэргүүлэх шаардлагыг дагаж мөрддөг. Жирийн хотуудаас ялгаатай нь Шюн-Аний бүтээн байгуулалт эхлээд газар доор, дараа нь газар дээр байгуулснаараа онцлогтой. 

2021 оны өвөл, Рүндүн дүүрэгт 10 мянга гаруй айл өрх, 30 мянга гаруй хүн нүүж, суурьшсан юм. Энд газар дээр, газар доор хотыг бүрдүүлсэн байдгаараа онцлогтой. Гэрэл гэгээ тод, хуурай, агааржуулалттай байдаг. Нэгдүгээр давхарт цахилгаан, ус, эрчим хүч, хийн сав, нөгөө давхарт ложистикийн сувгууд байрладаг. Энэ нь Шюн-Аний агаар дахь цахилгаан утас, газарт булсан хоолойноос үүдэлтэй "Агаарын аалзны тор", "Замын цахилгаан тор" зэргийг арилгаж, Шүн-Ань шинэ бүсийн замууд илүү сайхан, аюулгүй болно гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй газар доор хадгалагдсан логистикийн суваг нь ирээдүйд "Ухаалаг ложистикийн машинуудыг газар доор тээвэрлэх" боломж олгодог.

"Газар доорх хот"-оос гадна Шюн-Ань шинэ бүсэд үл үзэгдэх "үүлэн хот" бий.

Хятад улсын анхны хотын ухаалаг дэд бүтцийн платформ энд баригдах болно: Хотын тооцооллын төв нь янз бүрийн ухаалаг хотын системүүдийн тооцоолох, хадгалах чадавхыг хариуцдаг "тархи" юм; IoT (“Internet of Things”)  платформ болон видео Ижан сүлжээний платформ нь хүний​ биеийн "мэдрэл"-тэй адил хотын IoT төхөөрөмж, видео тандалтын төхөөрөмжүүдийн нэгдсэн менежментийг хариуцдаг. CIM платформ нь дижитал ертөнц дэх бодит ертөнцийн хос толин тусгал дүрс юм. Шинэ бүсэд барилга баригдах бүрт дижитал Шюн-Ань платформ дээр дижитал барилга бий болж, хотын гудамжны гэрлийг сольсон ч нэгэн зэрэг илрэх боломжтой. Одоогийн байдлаар "Ухаалаг Шюн-Ань"-ий бүтээн байгуулалтад чухал дэмжлэг болох Шюн-Ань шинэ бүсийн хот суурин газрын тооцооллын (супер тооцооллын үүл) төвийн төсөл чухал шатандаа орж, Шюн-Ань нь "хос дижитал хот"-ын шинэ шатанд орох болно.

Шюн-Ань шинэ бүсэд ухаалаг тээвэр хамгийн түрүүнд хэрэглээний шатанд орж байна.

Шюн-Ань өртөөнд зорчигчид нүүр царайгаа харуулан өртөө руу орохоос гадна "Гэрлэн дохион дээр тасалбар шалгадаг" байна. Хүлээлгийн танхимд сууж буй зорчигчид 200 метрийн зайнаас бүх галт тэрэгний байдлыг мэдэх боломжтой. Тасалбарын хаалга бүрийн хажууд өндөр шилэн хөшигний ханын гэрэл байдаг. Зорчигчийн үйлчилгээний мэдээлэл солигдох тусам өнгө нь өөрчлөгддөг. Галт тэрэг хүлээх нь цэнхэр, тасалбар шалгах нь ногоон, тасалбар шалгахгүй үед улаан өнгөтэй байдаг.

Рүндүн дүүргийн төв замын хоёр талаар энгийн мэт харагдах саарал гэрлийн шон хэдэн арван метр тутамд нэг байдаг. "Нэг шон нь олон үйлдэлтэй, бид үүнийг ухаалаг шон гэж нэрлэдэг." Шюн-Ань группийн дэд бүтцийн барилгын компанийн суурь инженерийн удирдлагын газрын захирал Чэнь Жяньтүн:

- Энэхүү шон гэрэлтүүлгийн шон дээр суурилж, замын тэмдгийн шон, дохионы гэрлийн шон, хяналтын шон, замын нэрийн тэмдгийн шон, нийтийн байгууламжийн тэмдэгтийн шон зэргийн хүчин чадлыг нэгтгэсэн. Цаашид жолоочгүй машиныг ажиллуулах бэлтгэлийг хангах үүднээс 5G суурь станцыг нөөцөлсөн байна.

Энэ оны 01-р сард Шүндүн дүүрэгт хот суурин газрын дижитал зам барих төслийн (нэгдүгээр үе шат) барилгын төлөвлөгөөг зарласан. Зарлалаас харахад төслийн нийт урт нь 66.57 километр бөгөөд замын хөдөлгөөний дохионы хяналтын систем, видео хяналтын төхөөрөмж, замын хөдөлгөөний хөтлөн дагуулах систем, тээврийн хэрэгсэл ба замын зохицуулалтын системийг барихад дэмжлэг үзүүлэх болно.

Систем, механизмын шинэчлэлийн хувьд Шюн-Ань шинэ бүс мөн байнга эрэл хайгуул хийж байна.

Шюн-Аний барилгын төсөлд цалингийн төлбөрт блокчэйн ашигласан байна. Шинэ бүсийн аж ахуйн нэгжүүд Шюн-Ань группийг ашиглан блокчэйн сангийн удирдлагын платформыг байгуулж, төлсөн цалингийн хэмжээ нь 1.3 тэрбум юаниас давжээ. Түүнчлэн төслийн санхүүжилтийг дараагийн төслийн аудитын мэдээллийн баталгааг хангах зорилгоор хуваарилалтын бүх үйл явцын туршид ул мөр үлдээдэг.

Хуулийн дижитал юанийн туршилтын цэг, санхүүгийн технологийн инновацийн хяналтын туршилтын цэг зэрэг үндэсний ач холбогдолтой хэд хэдэн шинэчлэл, инновацийн туршилтын цэгүүдийг ээлж дараалан эхлүүлж, Чөлөөт худалдааны бүсийн Шюн-Ань бүсийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн төсөл амжилттай хэрэгжиж, ухаалаг гаалийн бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэн, шинэ бүсийн нээлттэй байдлын түвшин тасралтгүй дээшилж, хөгжлийн эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэв.

"Дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг мэргэжилтэнг цуглуулан ашиглах" зорилгоор Шюн-Ань шинэ бүс арвин, агуу, эрхэм төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, "Хэбэйн Шюн-Ань шинэ бүсийн авьяаслаг мэргэжилтнийг хөгжүүлэх “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г эмхэтгэж дуусгасан байна. Энэ нь бүх төрлийн авьяаслаг хүмүүсийн шинийг санаачлах, бизнес эрхлэх, амар тайван амьдрах, үйлчилгээг бэхжүүлэх зэрэгт баталгаа болно.

Эрин үе бүр өөрийн гэсэн онцлогтой Сүүлийн таван жилийн бүтээн байгуулалтын ололт амжилтаар эхлэлтийн цэг болгож, Шюн-Ань шинэ бүс илүү гайхалтай шинэ хуудсыг бичих нь гарцаагүй.

Бээжин-Шюн-Ань хот хоорондын төмөр замын Шюн-Ань өртөө

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛҮӨ ШЮЭФЭН

Зохиогч: Нийтлэл: ЛИЖЭНЬ, ЛЮҮ ШЯОХУА
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл