solongonews
Лю Жяньчао Олон улсын улс төрийн намуудын форумд оролцов
2022-10-07 10:18
Лю Жяньчао ”Экологийн бодлого ба тогтвортой хөгжил” сэдэвт Олон улсын улс төрийн намуудын форумд оролцов.

   ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Лю Жяньчао 10-р сарын 06-нд Оросын Нэгдсэн Намаас зохион байгуулсан "Экологийн бодлого ба тогтвортой хөгжил" сэдэвт Олон улсын улс төрийн намуудын форумын нээлтийн ёслолд видеогоор уригдан оролцож, илтгэл тавьжээ.

   Тэрээр "Экологийн соёл иргэншлийн талаарх Ши Жиньпин даргын үзэл баримтлалыг хүмүүст танилцуулж,ХКН гоё үзэсгэлэнт дэлхийг хамтдаа байгуулахын тулд бүх орны улс төрийн намуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл