Ши Жиньпин дарга:
- Артемизин бол Хятадад анх олж илрүүлэн амжилттай гаргаж авсан хумхаа өвчний эсрэг үр дүнтэй эм болох юм, эмийг илрүүлснээс хойших 50 жилийн хугацаанд Хятадад хумхаа өвчнийг бүрэн устгасан мөртөө Хятад улс эм тариа, техникийн туслалцаа үзүүлж, хумхаа өвчний эсрэг төв барих, боловсон хүчнийг сургах зэрэг арга хэлбэрээр Артемизиныг дэлхий дахинд хэрэглэхийг сурталчилж, дэлхий даяар, ялангуяа хөгжиж буй орнуудад олон сая хүний амыг аварсан бөгөөд дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх ба хүний эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан байна.
Тэрээр басхүү онцлохдоо:
- Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар эрүүл мэндийн салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байж, дэлхий нийтийн сорилттой тэмцэхийн тулд хамтран ажиллан, хүний эрүүл мэндийн хамтын цогцын байгуулалтыг дэмжиж, бүх улс орны хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр орууллаа.
04 сарын 25-нд “Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрлөг” тохиож байна. Артемизинины 50 жилийн ой, Хүний эрүүл мэндийн нийгэмлэг байгуулахад туслах олон улсын форум мөн өдөр Бээжинд болж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлаг, Үндэсний эрүүл мэндийн комисс, Хятадын уламжлалт анагаах ухааны төрийн захиргааны байгууллага хамтран ивээн тэтгэж, "Артемизин хумхаа өвчний эсрэг олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулъя" гэх сэдвийн дагуу зохион байгуулагдав.
