solongonews
Хуан Күньмин Өвөр Монголд ажиллав
2020-08-31 19:56
Хуан Күньмин Өвөр Монголд ажиллалаа.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах газрын дарга Хуан Күньмин 08 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд ӨМӨЗО-нд ажиллаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас бүрэн ангижруулах тухай Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын зааварчилгаа, үзэл санааг хэрэгжүүлж буй ажил байдалтай танилцлаа.

   Тэрээр Хянган аймаг, Улаанхад хот зэрэг аймаг, хотуудын аж ахуйн нэгж, хөдөө орон нутаг, соёлын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад очиж, ядуурлаас ангижруулах бодлого, соёлын бүтээн байгуулалт, түүх соёлын дурсгалт газар, эд зүйлсийг хамгаалж байгаа байдал, экологийн хамгаалалт зэргийн ажил байдлыг шалгаж, тухайн нутгийн удирдах боловсон хүчин, жирийн ард олны санал бодлыг сонссон байна.

Хуан Күньмин:

- Энэ онд ядуурлаас ангижруулж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт он жил тохиож байна. Тиймээс эдийн засгийн тухай хэвлэл мэдээллээр үнэн бодитой, шуурхай мэдээлж, ард түмэн холбогдох мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, хөгжлийн шинэ үзэл баримтлалаар шинэ төлвийг тогтоох хэрэгтэй. Суртал ухуулах ажлыг эрчимжүүлж, ард түмний бодит амьдралд суурилан, тэдний дуу хоолойг сайтар дамжуулах хэрэгтэй гэж хэллээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Сонин Мэдээний Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл