Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 07-р сарын 06-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд Узбекистаны дээд зөвлөлийн сенатын дарга Нарбаеватай видео яриа хэлэлцээ хийсэн байна.

Ли Жаньшү хэлэхдээ, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Мирзиеев нарын стратегийн удирдлага, ахиц дэвшлийн дор Хятад, Узбекистаны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлэн хөгжиж байна. Энэ жил Хятад Узбекистан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хятадын тал Узбекистаны талтай хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг үнэнчээр хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилга болон "Шинэ Узбекистан" стратегийн хамтын бүтээн байгуулалт хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хэтийн төлөвийг байнга нээнэ гэв.
Ли Жаньшү:
Хятад Узбекистаны харилцааг хөгжүүлэхийн тулд улс төрийн харилцан итгэлцлээ улам нэмэгдүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тайвань, Хонконг, Шиньжаан, Төвд зэрэг асуудлаарх Хятадын байр суурийг Узбекистан тууштай дэмжиж байгаад Хятад улс талархаж байна. Узбекистаны улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явахыг Хятад улс урьдын адил тууштай дэмжиж, Узбекистаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих болно. Хятадын тал Узбекистаны талтай хамтаар дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, харилцаа холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, оновчтой замаар хөгжүүлэхэд бэлэн байна. Саяхан Ши Жиньпин дарга "Дэлхийн хөгжлийн дээд түвшний яриа хэлэлцээ"-ний үеэр "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг хэрэгжүүлэх талаар хэд хэдэн чухал арга хэмжээ авахаа зарлав. Узбекистан дэлхийн хөгжлийн санаачилгад анхаарал хандуулж, дэмжиж байгааг Хятад улс өндрөөр үнэлж, Узбекистан зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, дээд түвшний яриа хэлэлцээний үр дүнг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Хятад, Узбекистаны хамтын хүчин чармайлтаар хоёр орны гол төслийн хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гарлаа. Хоёр тал цаашид шинийг санаачилж, эдийн засаг, худалдааны харилцан хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, эрчим хүчний хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, харилцан холболтын хэв маягийг оновчтой болгож, цар тахлын халдвартай тэмцэх эв нэгдлийг бэхжүүлж, хүмүүнлэгийн болон ядуурлыг бууруулах туршлага солилцох ажлыг гүйзгийрүүлэн, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны Хятад, Узбекистаны хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулна гэдэгт найдаж байна гэж хэлэв.
Ли Жаньшү мөн:
- Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал хэсэг юм. Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Узбекистаны Дээд Зөвлөлийн Сенаттай бүх түвшинд харилцан туршлага солилцож, харилцан суралцахад бэлэн байна. Холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг цаг тухайд нь шинэчлэн сайжруулж, хэрэгжилтийг дэмжиж, бодит хамтын ажиллагааны шударга, ил тод, тэгш эрх зүйн орчныг бүрдүүлж, олон талт парламентын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж илэрхийлэв.
Нарбаева:
- Узбекистан, Хятадын төрийн тэргүүн нар нягт харилцаж, Узбекистан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд шинэ, хүчирхэг түлхэц өгч байна. Узбекистан Хятадын олон салбарын хөгжлийн агуу амжилтыг өндрөөр үнэлж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Узбекистаны Дээд Зөвлөлийн Сенат Хятадын БХАТИХ-тай найрсаг харилцаагаа бэхжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад цуцалтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж хэлсэн байна.
