solongonews
Хятад улс үрэгдсэн баатрууддаа хүндэтгэл үзүүлэв
2022-10-01 12:01
Хятад улс үрэгдсэн баатрууддаа хүндэтгэл үзүүлэв.

   Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол 09-р сарын 30-ны өдөр Тянь Ань Мэний талбайд болж, Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын нам төрийн удирдагчид болон олон салбарын төлөөлөгчид оролцов.

Ёслолын ажиллагаа БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлж, дараа нь талбайд цугларсан хүмүүс амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын нам төрийн удирдагчид  Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл