solongonews
Хятад, Оросын тэргүүн нар харилцан шинэ оны мэнд хүргэв
2019-12-31 18:54
Хятад, Оросын тэргүүн нар харилцан шинэ оны мэнд хүргэв.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар харилцан шинэ оны баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Путин болон Оросын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрээр"Өнгөрөн одож буй шинэ он Хятад, Оросын харилцааны хөгжлийн түүхэнд ер бусын жил байлаа. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж, ерөнхийлөгч Путин бид хоёр Хятад, Оросын харилцаа шинэ эрин үед орсныг зарлаж, хоёр орны найрсаг харилцааны шинэ түүхийг эхлүүлсэн. Бид хоёр орны орчин үеийн олон улсын стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж нийтэлсэн нь Хятад, Орос хамтран олон улсын стратегийн тогтвортой байдлыг хамгаалах итгэл, шийдвэрийг харуулж байна. Хоёр орны эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хүмүүнлэг, шинжлэх ухаан технологи, орон нутаг зэрэг олон салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд бодит үр ашгаа хүртээж, дэлхийн энх тайван, хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм" гэж бичсэн байна.

Путин баярын цахилгаандаа Ши Жиньпин даргад шинэ оны мэнд хүргэж, Хятадын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв. Тэрээр "2019 онд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд асар их ахиц дэвшил гарлаа. Ши Жиньпин дарга бид хоёр олон дахин уулзаж, олон цуврал чухал нийтлэг олголтод хүрч, Орос, Хятадын олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хэтийн төлвийг эхлүүлсэн юм. Хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, бусад байгууллага хоорондын хамтын ажиллагаа үр дүнд хүрлээ. Орос, Хятадын зүүн шугамын байгалийн хийн хоолойг байгуулж, ашиглалтад оруулав. Хоёр тал орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жилийг амжилттай зохиож, хоёр орны бүс нутаг хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүллээ. Ирэх онд бид хамтдаа Орос, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэ оноо угтан авна. Оросын тал үүнийг өндрөөр үнэлж байна. Бидний хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын бүх талын хамтын ажиллагаа, хоёр орон олон улсын үйл ажиллагаанд оруулах бүтээлч хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна" гэж бичжээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл