Ши Жиньпин дарга 05-р сарын 30-нд Хятад Номхон далайн арлуудын Гадаад хэргийн сайд нарын 2-р хуралдаанд бичгээр оролцов.
Ши Жиньпин хэлэхдээ:
- Хятад Номхон далайн арлын орнуудын найрамдал өнө эртний түүхтэй. Сүүлийн жилүүдэд Хятад, Номхон далайн арлын орнуудын харилцан хүндэтгэж, хамтдаа хөгжсөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй урагшилж, үр бүтээлтэй үр дүнд хүрсэн бөгөөд өмнө өмнөд хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулсан юм.
Ши Жиньпин онцлохдоо:
- Хятад улс том жижиг гэлтгүй бүх орон эрх тэгш байх зарчмыг баримталж, шударга ёс, ашиг сонирхлын зөв үзэл баримтлалыг баримтлан, Номхон далайн арлын орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн тулд чин сэтгэлийн нөхөрсөг үзэл баримтлалыг баримталсаар иржээ. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс Номхон далайн арлын улс орнуудтай санал нэгтэй сайн анд, мөр зэрэгцэн урагшлах сайн түнш хэвээр байх болно. 2021 оны 10-р сард Хятад Номхон далайн арлын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизмыг албан ёсоор байгуулж, Хятад Номхон далайн арлын орнуудын яриа хэлэлцээг бэхжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг ахиулах шинэ чухал индэр болсон юм.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ:
- Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, бүх улс орны хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх нь орон нутгийн ард түмний хамтын хүсэл эрмэлзэл, орон нутгийн улс орнуудын хамтын хариуцлага юм. Хятад улс Номхон далайн арлын орнуудтай сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулах итгэлцлээ бэхжүүлж, хамтын хөгжлийн төлөө зөвшилцөлд хүрэн, ирээдүйг хамтдаа бүтээн байгуулахад хамтын хүчээ нэгтгэн, Хятад, Номхон далайн арлын орнуудын хамтын ирээдүйг байгуулахад бэлэн байна.
