Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-ний үдээс хойш Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх тухай АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын тусгай хуралд оролцов, хурал видео бичлэгийн хэлбэрээр явагдав.
Ли Кэчян хэлэхдээ: Өдгөө халдвар дэлхийн хэмжээнд дэгдэв. Вирус бол хүн төрөлхтний хамтын дайсан, ямарваа орон гээд зөвхөн хувиа хичээж болохгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэг итгэлээ батжуулж, сэтгэл хүчээ хамтатгаж, эв нэгтэйгээр даван туулах талаар Ши Жиньпин дарга Их Хорийн бүлгийн удирдагчдын тусгай хурал дээр санаачилсан юм. АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтоо нэмэгдүүлж, хамтын зориг санаа болон хүчин чадлаа төвлөрүүлж, нэн том шийдвэр зориг болон үйл ажиллагаа хэрэгжүүлж, Зүүн Азийн орнууд зовлон бэрхшээлийг хамтдаа туулан харилцан туслах талаарх мэдээллийг цацаж, зүүн Азийн орон халдвартай тэмцэх явдалд аль түргэн ялалт байгуулахаар чармайх хэрэгтэй гэжээ.
