
Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Пакистаны ерөнхий сайд Шабаз Шарифтай 11-р сарын 02-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимд уулзав.
Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятадад айлчлахаар ирсэн таныг талархан угтаж байна. Та хамгаас түрүүнд ХКН-ын 20-р их хуралд амжилт хүсэн баяр хүргэсэн захидал илгээсэн. Хятад Пакистан улсууд сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. Сүүлийн жилүүдэд хоёр орон дэлхийн үймээн өөрчлөлтийн явцад бие биеэ харилцан дэмжиж, хүндрэл бэрхшээлийг даван туулж урагшилсаар байгаа нь Хятад, Пакистаны бат бөх нөхөрлөлийг харуулав. Пакистаны талтай стратегийн бүх талын хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, шинэ цаг эрин дэх Хятад, Пакистаны хувь заяаны нэн нягт хамтын цогцыг түргэн байгуулж, Хятад, Пакистаны бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч сэлбэхэд бэлэн байна" гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо "Пакистаны Хятад улстай найрамдал хамтын ажиллагааг эрс батаар ахиулж байгааг сайшааж, Хятадын гол цөм, анхаарал хандуулж буй томоохон асуудал дээр Хятадыг дэмжсэн Пакистанд талархал илэрхийлж, Пакистан улсын улс орны эрх мэдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хөгжлийн ашиг тус, үндэстний нэр хүндийг хамгаалахыг эрс дэмжиж,Пакистаны тогтуун эв нэгдэлтэй, хөгжил цэцэглэлийг биелүүлэхийг эрс дэмжинэ. Хятадын тал Пакистаны ард түмэнд онц их үер болсон явдалд гүнээ өрөвдөж, Пакистанд нэн яаралтай тусламж үзүүлж, гамшгийн дараа дахин бүтээн байгуулахад тусалж, гамшгийн дараах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд дэмжлэг үзүүлж, гамшгийг сэргийлэх гамшгийг багасгах, цаг уурын хувиралтыг аргацаах хамтралцаагаа чангатгана".
Ши Жиньпин Хятад улсын ХКН-ын ХХ их хурлаар олсон чухал үр дүнг танилцуулав.
Ши Жиньпин "Хятад орон цаашид гадаад нээлтийн үндсэн бодлогыг баримталж, Хятадын шинэ хөгжлөөр Пакистаныг оролцуулсан дэлхийн улс орнуудад шинэ боломж хангах болно. Хятад улс дуртайяа Пакистаны талтай стратегийн явцаа гүнзгийрүүлнэ. Хоёр тал Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хамтарсан хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг сайн ашиглаж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг нэн өндөр үр ашигтай ахиулж, “Бүс ба зам”-ын өндөр чанартай хөгжлийн үлгэр жишээ төсөл болгоно".
Ши Жиньпин онцлохдоо "Одоохонд дэлхийн хувиралт, цаг үеийн хувиралт, түүхийн хувиралт урьд өмнө байгаагүй арга хэлбэрээр өрнүүлж байна. Дэлхий ертөнцийн тодорхойгүй байдалд, хоёр талууд түүхэн зөв талд зогсож, олон улсын олон талт механизмын өндөр түвшинд хамтран ажиллаж, олон улсын томоохон бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг хамгаалж, олон улсын шударга ёс, хөгжиж байгаа улсуудын хамтын ашиг тусыг хамгаалж, дэлхий ертөнцийг тодорхойлох ба зөв энергийг хангана. Хятадын тал Пакистантай хамт дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг сайн хэрэгжүүлж, дэлхий нийтийн эдийн засгийг удирдах тогтолцоо нь нэн шударга, оновчтой, хүртээмжтэй, хамтаар ашиг хүртэх чиг хандлага тийш хөгжихийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад, хоёр орны хөгжилд хүчтэй баталгаа хангахад, дэлхийн энх тайван, тогтвортой болон хамтын хөгжил цэцэглэлтэд нэн их хувь нэмэр үзүүлнэ".
Шабаз хэлэхдээ "Түүхэн чухал ач холбогдол бүхий ХКН-ын ХХ их хурал амжилттай хуралдсаны дараа урилгаар анхлан Хятадад айлчилж буй гадаад орны удирдагчдын нэг болсон маань надад маш зол завшаантай санагдаж байна. Энэ нь Пакистан, Хятадын гүн зузаан, бат бөх нөхөрлөлийг бүрэн харуулсан юм. Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон явдалд би Пакистаны засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж байна. Өнгөрсөн арван жилийн турш Ши Жиньпин даргын гарамгай зөв удирдлага дор Хятад улс цаг эриндээ гайхагдсан агуу их амжилт хөгжил олж, олон улсын хэмжээнд олон талт үзлийг баримтлан, эв нэгдэл болон хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энх тайван болон хөгжлийг хамгаалахын төлөө чухал хувь нэмэр оруулж, хариуцлагатай том гүрний үлгэр жишгийг бүрэн дүүрэн харуулсаар байна. Дэлхий дахин Хятад улсаас салж чадахгүй, ямарваа хүчин гээд ганцаараа Хятадын хөгжлийг хязгаарлаж чадахгүй. Алсын хараа, оюун бодолтой Ши Жиньпин дарга үргэлжлүүлэн Хятад улсыг удирдан нэн гэрэл цацрангуй амжилтыг бүтээж, бас дэлхий дахиныг удирдан дагуулж, нэн гэрэл гэгээтэй ирээдүй рүү урагшилна гэдэгт итгэж байна гэжээ.
