Бүх Хятадын Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах видео болон утасны бага хурал 5-р сарын 7-нд Бээжинд болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал үүрэг даалгавар өглөө.
Зааварт: Тогтвортой ажил эрхлэлт нь айл өрхийн дийлэнх хэсгийн амьжиргаатай холбоотой бөгөөд эдийн засгийг боломжийн хүрээнд ажиллахад гол дэмжлэг болдог. Өнөөгийн ажил эрхлэлтийн байдал ээдрээтэй, хүнд байгаа бөгөөд бүх бүс нутаг, хэлтэсүүд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны дагуу ажиллаж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, зохицуулалтыг ухамсартайгаар хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогын хэрэгжилтийг нэмэгдүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах хэрэгтэй. Зах зээлийн гол цогцыг барьж, тогтуун ажлын байраар хангах юм бол ирээдүйд ялах болно.Тогтвортой ажлын байрыг дэмжих, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн ажил үйлдвэрээ сэргээхийг ахиулж, татварын буцаан олголт, татвар хураамжийг бууруулах зэрэг ачааллыг бууруулах, хөнгөвчлөх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, аль болох олон зах зээлийн байгууллага, ялангуяа жижиг, дунд үйлдвэр, хувь хүн үйлдвэр, худалдааны өрхүүдэд хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажлын байраа хадгалахад нь туслах хэрэгтэй. Платформ эдийн засгийн эрүүл хөгжлийг ахиулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн орон тоог өргөтгөж, олноор бизнес эрхлэх, бөөнөөр шинийг санаачлахтай холбоотой бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй.Их, дээд сургууль төгсөгчид, цагаач ажилчид зэрэг бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлчилгээг эрчимжүүлж, хүндрэлтэй хүмүүст хөдөлмөр эрхлэлтийн тусламж үзүүлэх ажлыг сайн хийж, ажилгүйчүүдийн наад захын амьжиргааг үр дүнтэй хангана. Мэргэжлийн ур чадвар олгох томоохон сургалтуудыг үргэлжлүүлэн явуулна. Бүх талаар үүрэг хариуцлагаа нэгтгэж, орон нутгууд бүтээлчээр хэрэгжүүлж, жилийн хөдөлмөр эрхлэлтийн зорилт, даалгаврын биелэлтийг баталгаажуулж, бодит үйл ажиллагаараа намын 20-р их хурлын амжилттай хуралдахыг угтая гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа хуралд оролцож, үг хэллээ.
Тэр хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн хэлсэн чухал үг, зааварчилгааг бид тууштай хэрэгжүүлж, Ерөнхий сайд Ли Кэчяны өгсөн даалгаврын хэрэгжилтийг биелүүлж, "Динамик цэвэрлэгээ" -ний ерөнхий бодлогыг тууштай баримталж, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил ба эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, одоогийн болон дараагийн үе шатанд хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах ажлыг сайтар хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий байдалд илүү сайн үйлчлэх хэрэгтэй.
-Энэ жил Хятад улсын хөдөлмөр эрхлэлтийн ажил ерөнхийдөө саадгүй эхэлжээ. Үүний зэрэгцээ гадаад, дотоодод олон хүчин зүйлийн нөлөөгөөр хөдөлмөр эрхлэлтийн өмнө тулгарч буй эрсдэл, сорилт эрс нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Нөхцөл байдал ээдрээтэй, хүнд байгаа энэ үед бид итгэлээ бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах таатай нөхцөл, эерэг хүчин зүйлүүд олон байсаар байгааг ухамсарлаж, үүнд ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй хариу арга хэмжээ авах ёстой.Хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогыг хэрэгжүүлж, нийт хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх шаардлагатай байна. Хүнд байдалд байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх тусламжийг эрчимжүүлж, шинэ ажлын байрыг идэвхтэй өргөжүүлж, ажлын байрыг тогтворжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ур чадварын сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Бүх Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахыг өнөөгийн нэн тэргүүний зорилт болгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зорилтот түвшинд бэхжүүлэх ба сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний янз бүрийн хүчний урам зоригийг дайчилж, хөдөлмөр эрхлэлтийн талаарх үнэн зөв мэдээллийг бэхжүүлэх хэрэгтэй. Коллеж төгсөгчид, цагаач ажилчид, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хөдөлмөрчид, хүндрэлтэй хотын иргэд зэрэг гол бүлгүүдийн ажлын байрыг хангахад хүчин чармайлт гаргах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын хөгжил, өөрчлөлтийг сайтар хянаж, шинж тэмдэг, хандлагыг цаг алдалгүй илрүүлж, хөдөлмөрийн харилцаа зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.
