Ши Жиньпин Ляонин мужийн Жиньжөүд ажиллав
2022-08-17 16:30
Ши Жиньпин Ляонин мужийн Жиньжөүд ажиллав.

Наймдугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Ляонин мужийн Жиньжөү хот дахь Ляошэний байлдааны дурсгалын музей, Дүнхү нуурын ойн нөөцийн паркт ажиллаж, Зүүн хойд бүсийг чөлөөлсөн дайны түүх хийгээд Ляошэний байлдааны ялалтын түүхэн дурсгалыг хүндэтгэв.

Тэрээр Ляонин мужийн үерээс сэргийлэх ажил болон орон нутгийнхан экологийн орчныг засаж сэргээн хамгаалж буй байдлын тайланг сонссоны зэрэгцээ үерээс сэргийлэх ажлыг сайтар хийх, гамшгаас сэргийлэх чадварыг нэмэгдүүлэх талаар чухал заавар өгөв.




Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
