Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятадын хүний эрхийн талаар ололт амжилтыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, ХКН байгуулагдсанаас хойш, Хятадын ард түмнийг хүний эрхийн төлөө тэмцэж, хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийг хамгаалж, хүний эрхийг хөгжүүлэхийн төлөө үргэлж нэгтгэж, удирдан чиглүүлсээр ирсэн.
Ван Вэньбинь хэлэхдээ, БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын ард түмэн улам өргөн, бүрэн дүүрэн, иж бүрэн ардчилсан эрхийг эдэлж, Хятадын ард түмний хүний эрх урьд өмнө байгаагүй баталгаатай болсон. БНХАУ байгуулагдаж эхэлсэн үетэй харьцуулахад Хятадын нэг хүнд ногдох орлого хэдхэн арван ам.доллараас 12 мянган ам.доллар болж, дундаж наслалт 35-аас 77.3 болжээ. Хятад улс хүний эрхийг хүндэтгэж, хамгаалахыг улс орны засаглалын чухал ажил гэж үзсээр ирсэн бөгөөд ард түмний ардчиллыг бүх үйл явцад эрчтэй хөгжүүлж, хүний эрхийг хууль ёсны дагуу хамгаалж, аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалж, бүх үндэстний ард түмний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Хятадын хүний эрхийн үйл хэргийг ахиулж, түүхэн амжилтад хүрэв.
Ван Вэньбинь тэмдэглэхдээ, Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, үүний зэрэгцээ дэлхийн хүний эрхийн үйлсийн хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Хятадын хүний хөгжлийн индекс 1990 онд 0.499 байсан бол 2019 онд 0.761 болж өссөн. 1990 онд дэлхийн хэмжээнд энэ индексийг анх хэмжсэнээс хойш хүний хөгжлийн доод түвшний бүлгээс хүний хөгжлийн өндөр түвшний бүлэгт шилжсэн цорын ганц орон болж байна. Цар тахал дэгдснээс хойш АНУ болон Европын холбооны орнуудын дундаж наслалт янз бүрийн хэмжээгээр буурч, харин Хятадын дундаж наслалт тасралтгүй нэмэгдсээр байна.
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 5 удаа ажилласан, хамгийн олон сонгуультай орны нэг бөгөөд 20 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагатай хүний эрхийн яриа хэлэлцээ буюу зөвшилцөх механизмыг бий болгосон. Хятад улс хөгжлийн замаар хүний эрхийг ахиулах, хамтын ажиллагаагаар хүний эрхийг ахиулах, колоничлолоос үлдсэн асуудлыг шийдвэрлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэх, вакциныг шударгаар түгээхийг дэмжих, нэг талын албадлагын арга хэмжээг эсэргүүцэх зэрэг олон санаачилга дэвшүүлсэн юм. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан эсэх, хүмүүсийн ашиг хонжоо, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж дээшилсэн эсэх нь тухайн улсын хүний эрхийн байдлыг шалгах хамгийн чухал шалгуур юм. Харвардын их сургууль арав гаруй жил судалгаа хийжээ. Санал асуулгын дүнгээс харахад Хятадын ард түмний нам, засгийн газарт сэтгэл ханамжтай байдал жил дараалан 90%-иас давсан хэвээр байна.
Ван Вэнбинь эцэст нь хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпиний хүний эрхийг илүү сайн хамгаалах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Хүний эрхийн асуудалд төгс төгөлдөр байдаг улс гэж үгүй, хүний эрхийг бүхэлд нь хамарсан хөгжлийн зам гэж байдаггүй. Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь үндэсний нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь бүх хүн төрөлхтний нийтлэг үйл хэрэг юм. Дэлхийн хүний эрхийн засаглалыг бүх улс орон хамтран хэлэлцэж, хүний эрхийн хөгжлийн үр дүнг бүх улс орны ард түмэн хуваалцах ёстой. "БНХАУ бүх талуудтай эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хүний эрхийн яриа хэлэлцээ, солилцоо явуулахад бэлэн байгаа ч бид хүний эрхийн "багш"-ыг хүлээн зөвшөөрөхгүй, давхар стандартыг хүлээн зөвшөөрөхгүй, хүний эрхийг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох улс төрийн хэрэгсэл болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад улс нээлттэй сэтгэлгээ, бодит үйл ажиллагаагаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчлан, эрх тэгш байдал, харилцан итгэлцэл, хүртээмжтэй байх, харилцан суралцаж, хамтдаа ашиг хүртэж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, дэлхийн хүний эрхийн засаглалыг илүү шударга, боломжийн хүртээмжтэй хөгжилд чиглүүлэх үзэл баримтлалыг баримталсаар байх болно.
