solongonews
Эрхэмбаяр гишүүн: - Сурвалж бичгийг сайн хамгаалж судлах хэрэгтэй
2020-01-16 09:58
Эрхэмбаяр гишүүн: - Сурвалж бичгийг сайн хамгаалж судлах хэрэгтэй.

     Энэ жилийн Өөртөө засах орны “Хоёр хурал”-д УТЗЗ-ний гишүүн Эрхэмбаяр сурвалж бичгийг сайн хамгаалж судлах тухай санал зөвлөмж дэвшүүлээд байна. Тэрээр:

- Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд үндэстний цөөнхийн эртний ном судрыг хамгаалан эмхэтгэн цуглуулах ба судалгааг чангатгахыг чухалчиллаа. Энэ бол Өөртөө засах орноос Ерөнхий нарийн бичгийн даргын чухал зааврыг хэрэгжүүлж байгаа явдал юм гэж хэлэв.

                Хамгаалж хадгалахад үл хүрэлцэх тал

        Эртний сурвалж бичгийг хамгаалж хадгалж байгаа нөхцөл хүрэлцээгүй. Сурвалж бичгийг дижитал хэлбэрээр гаргах, гэрэл зургаар хэвлэх, уудалж судлах ажил хүрэлцэхгүй байна.

               Санал сануулга

         Эртний сурвалж бичгийг эмхтгэн цуглуулж авах төсвийг зохиох хэрэгтэй. Мөн гэрэл зургаар хэвлэх хэрэгтэй. Эртний сурвалж бичиг дэх үндэстний нягтралд ашигтай агуулгыг уудлан илрүүлж, үндэстний нягтралын ажлыг дэмжих хэрэгтэй.

2019 оны 07 дугаар сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллахдаа:

- Үндэстний цөөнхийн соёлын хамгаалалт ба уламжлалыг чухалчлан үзэж, Гэсэр зэрэг биет бус соёлын өвийг тэтгэн дэмжиж, уламжлагчийг сайн хүмүүжүүлэн бэлтгэж, үе дамжин уламжлах хэрэгтэй. Монгол хэлний эртний сурвалж бичгийг эрж, цуглуулах, эмхэлж хамгаалах ажлыг сайжруулах хэрэгтэй. Түүний дотор агуулагдаж буй бүх үндэстний нягтрал дэвшилтийн үзэл санааны дотоод агуулгыг уудлан хөгжүүлж, үндэстнүүдийн ард түмэн хамтдаа наятран тэмцэх, хамтдаа цэцэглэн хөгжихийг урамшуулан зоригжуулах хэрэгтэй гэж чухалчилсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл