solongonews
Ши Жиньпин Дэлхийн Эрүүл Мэндийн 73 дугаар чуулганы видео хуралдааны нээлтэд илтгэл тавив
2020-05-19 09:22
Дарга Ши Жиньпин Дэлхийн Эрүүл Мэндийн 73 дугаар чуулганы видео хуралдааны нээлтэд илтгэл тавив.

“Хятад улс “COVID-19”-ийн халдварын эсрэг нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар тэмцсэн” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн Эрүүл Мэндийн 73 дугаар чуулганы видео хуралдааны нээлтийн үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.

БНХАУ хичээнгүй хүчин чармайлт, асар их зүтгэл гаргаснаар вирусний халдварыг хяналтад авч, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан. Энэ бүх хугацаанд бид нээлттэй, ил тод, хариуцлагатай байсан” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

“Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад оронд мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгсөн бөгөөд генетикийн дарааллыг байж болох хамгийн хурдан хугацаанд олон нийтэд танилцуулсан. Мөн бид халдварыг хяналтад авах, эмчлэх туршлагаа эргэлзэхгүйгээр хуваалцаж, тусламж шаардлагатай орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн” гэж тэрбээр хэлжээ.  

Мөн БНХАУ-ын дарга “COVID-19”-ийг хяналтад авахын тулд дараах саналуудыг дэвшүүлсэн байна.

Бид “COVID-19”-ийг хяналтад авч, эмчлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.
ДЭМБ халдварын эсрэг тэмцлийг удирдан чиглүүлэх хэрэгтэй.
Бид эрүүл мэндийн салбар дахь олон улсын засаглалыг бэхжүүлэх ёстой.
Бид Африкт илүү их тусламж үзүүлэх ёстой.
Бид эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх ёстой.
Бид олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл