solongonews
Ли Жаньшү Тайландын Үндэсний Ассамблей байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд видео хэлбэрээр илтгэл тавив
2022-06-28 10:14
Ли Жаньшү Тайландын Үндэсний Ассамблей байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд видео хэлбэрээр илтгэл тавив.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаншү Тайландын Үндэсний Ассамблей байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд уригдан 06-р сарын 27-ны өдөр видео хэлбэрээр илтгэл тавьжээ.

Ли Жаньшү Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэрийн өмнөөс Тайландын Үндэсний Ассамблей байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ "Тайландын Үндэсний Ассамблей урт хугацааны турш Тайландын нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, эдийн засгийн хөгжлийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан юм. Хятад, Тайландын хууль тогтоох байгууллагууд найрсаг харилцаагаа хадгалж, Хятад, Тайландын олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад, Тайланд бол нэг гэр бүлийн гишүүд юм. Мөн энэ жил хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хятадын тал Тайландын талтай хамт хүчин чармайлт гаргаж, хоёр орны дээд зиндааны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөхийг хүсэж байна.

Одоогоор дэлхий олон сорилттой тулгарч байна. Ши Жиньпин дарга дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дараалан дэвшүүлж, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах, дэлхийн аюулгүй байдлын засаглалын сорилтыг шийдвэрлэхэд Хятадын шийдэлд хувь нэмрээ оруулав. Хятад улс Тайландын талтай хамтран НҮБ-тай олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл