solongonews
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав
2022-09-16 10:43
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 15-ны өдөр  Самаркандын Төрийн зочны ордонд Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг ямар ч нөхцөл байдлын дор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэхээр шийджээ. 

   Ши Жиньпин тэмдэглэхдээ "30 жилийн өмнө Хятад, Беларусь дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тасралтгүй сайжирч, шинэ шатанд гарч, бүх талын хамтын ажиллагаа тасралтгүй ахисаар ирсэн. Хятад, Беларусийн харилцааны байр суурь ямар ч нөхцөл байдлын дор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжиж, Хятад, Беларусийн харилцаанд түүхэн үсрэлт бий боллоо. Хятад улс Беларусийн талтай хамтаар улс төрийн дэмжлэгээ нэмэгдүүлж, олон салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог нээж, Хятад, Беларусийн харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна".

   Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Беларусь Хятадын язгуур ашиг сонирхолд холбогдох асуудлаар Хятадад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн. Беларусь улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явахыг Хятад улс тууштай дэмжиж, гадаад хүчин Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг ямар ч үндэслэлээр эсэргүүцэж, Беларусь улстай хамтран дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийг ахиулж, олон улсын төв чанга, шударга ёсыг хамгаалахад бэлэн байна. Хятад улс Беларусьтай нягт харилцаатай байж, хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад Беларусийн аж үйлдвэрийн паркийг ногоон, ухаалаг, экологи, дижитал хөгжүүлэх чиглэлд ахиулахад бэлэн байна. Хоёр тал Хятад, Беларусийн орон нутгийн хамтын ажиллагааны жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, их, дээд сургуулийн авьяастныг хамтран хүмүүжүүлнэ. Хятад улс Беларусь улсад цар тахлын эсрэг тэмцэлд үргэлжлүүлэн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна".

   Лукашенко хэлэхдээ "Беларусь улсын хувьд Хятад бол маш найдвартай түнш юм. Беларусь-Хятадын харилцааны байр суурь ямар ч нөхцөл байдлын дор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжиж, Беларусь Хятадын харилцааны өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байна. Беларусь Хятад улстай харилцаагаа хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, Хятад улсын тасралтгүй хөгжил, өсөлтийг тууштай дэмжиж, Хятад улс үндэстнээ нэгтгэхийг тууштай дэмжиж, Тайвань зэрэг үндсэн асуудлаар Хятадын байр суурийг тууштай дэмжиж, Хятадтай үргэлж мөр зэрэгцэн зогсож, Хятадын хамгийн чухал найдвартай найз байх болно. Беларусь Хятадын амжилттай хөгжлийн туршлагаас улам их суралцаж, хоёр орны олон салбар дахь бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Беларусь Хятадын дэвшүүлсэн хэд хэдэн чухал санаачилгыг дэмжиж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт хүрээнд Хятадтай нягт хамтран ажиллахыг хүсэж байна. БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал амжилт бүтээлээр дүүрэн зохиогдохыг хүсэн ерөөе".

   Уулзалтын дараа хоёр тал "БНХАУ, Бүгд Найрамдах Беларусь Улс ямар ч нөхцөл байдлын дор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл"-ийг гаргаж, шинжлэх ухаан технологи, хууль зүй, хөдөө аж ахуй, цахим худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл