Ши Жиньпин дарга Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммедтэй 04-р сарын 15-ны үдээс өмнө утсаар ярьлаа. Дарга Ши Жиньпин Мохаммедээс Салман хаанд түүний мэнчилгээг дамжуулахыг хүслээ. Ши Жиньпин дарга:
- Эдүгээ олон улсын болон бүс нутгийн байдал гүн гүнзгий, ээдрээтэй хувьсалд орж, Хятад Саудын Арабын харилцааны стратегийн болон ерөнхий шинж чанар улам хурцадсаар байна. Өнгөрсөн онд Хятад, Саудын Араб гар нийлэн хоёр орны харилцааны шинэ хөгжлийг ахиулсан. Хятад улс Саудын Арабтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, Саудын Арабтай хамтаар Хятад Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хоёр орон, ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Саудын Арабыг үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахыг дэмжиж, Саудын Арабыг өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг бие даан эрэлхийлэхийг дэмжинэ, эдийн засаг, худалдаа, өндөр технологи зэрэг салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд байна. Хятад улс Саудын Арабын "Ногоон Ойрхи Дорнод" санаачилгыг дэмжиж, Саудын Арабыг дэлхийн хөгжлийн санаачилгад нэгдэхийг сайшааж байна. Хятад, Саудын Араб эв нэгдлийг бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёс, хөгжлийг хамгаална. Хятад улс Саудын Арабтай хамтран ажиллаж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг ахиулж, Хятад-ГХХБ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг эртхэн байгуулж, Хятад Арабын хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулахад бэлэн байна.
Мохаммед хаан Салманы мэндчилгээг Ши Жиньпинд уламжилж, Хятад улс Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсанд дахин баяр хүргэв. Мохаммед хэлэхдээ, Хятад улс бол Саудын Арабын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд Саудын Араб Хятадын харилцаа олон салбарт асар их хөгжилд хүрсэн. Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдлын үлгэр жишээ болж байна. Саудын Араб Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Шиньжян болон бусад язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятадын хууль ёсны байр суурийг тууштай дэмжинэ. Саудын Арабын тал Хятадын талтай дээд давхаргын солилцоогоо эрчимжүүлж, Саудын Арабын "Алсын хараа 2030", "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурж, худалдаа, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Саудын Араб олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаарх Хятадын шударга байр суурийг дэмжиж, Арабын лиг болон ШШГЕГ-ын Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжихэд бэлэн байна.
