solongonews
Ши Жиньпин дарга Узбекистаны ерөнхийлөгчтэй утсаар ярьлаа
2020-05-08 10:49
Дарга Ши Жиньпин Узбекистаны ерөнхийлөгчтэй утсаар ярив.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-ны өдрийн орой Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар түүнтэй утсаар ярьлаа.

Ши Жиньпин дарга Хятадын Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Узбекистаны ард түмэн “COVID-19”-ийн халдвартай тэмцэх ажилд сэтгэл нэгтэй байгаа бөгөөд эрс дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр:

- Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь хөгжлийн зөв зам мөн гэдгийг “COVID-19”-ийн халдвар дахин нэг удаа гэрчиллээ. Хүн төрөлхтний буяны үйл хэрэг, дэлхийн хөгжил цэцэглэлийн тэмцэлд эв санаа нэгтэй байх нь хамгийн хүчтэй зэвсэг юм. Дэлхийн олон орон санал зөрөлдөөнөө орхин эв санаа нэгтэй байж, сөрөг үзлээ ухаалгаар арилгаж, халдвартай тэмцэх хамтын хүчээр хатуу бэрхийг даван туулж, хүн төрөлхтний хамтын гэр орноо хамгаалах хэрэгтэй гэж хэллээ.

Тэрээр мөн: 

- Хятад Узбекистаны харилцаа бат бэх үндэс суурьтай бөгөөд асар их нөөц хүчтэй юм. Хоёр тал харилцан дэмжиж, өрсөлдөөн сорилтыг боломж болгон өөрчилж халдварт өвчинтэй хамтдаа тэмцэхийн зэрэгцээ хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааг уян хатан ахиулж, “Бүс ба зам”-ын төслийг урагштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн ДЭМБ зэрэг олон талт хамтын ажиллагааны бүдүүвчийн хүрээнд дэлхийн энх тайван хөгжлийг хамтдаа хамгаалах болно гэж цохон тэмдэглэлээ.

Мирзиёев:

 - Таны зөв мэргэн удирдлага дор Хятадын Засгийн газар эрс бат, шуурхай, өндөр үр ашигтай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварын байдлыг тогтоон барьж, Хятадын ард түмний эв санаа нэгтэй, хамтран ажиллаж, эрэмгий шийдэмгий зан чанарыг харууллаа. Мөн дэлхийн олон оронд үлгэр жишээ болсон байна. Узбекистаны талын хамгийн хүнд хэцүү үед Хятадын Засгийн газар ард түмэн харамгүй тусламж үзүүлсэнд баярлаж байна. Хятадын талын үнэтэй туршлага, тусламжаар Узбекистаны тал халдвараас сэргийлэн хяналтдаа авах талаар илэрхий амжилтад хүрсэн байна гэж хэлсэн байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл