solongonews
Дэлхий нийт Хятадын шинэ хувь нэмрийг хүсэн хүлээж байна
2022-10-19 18:43
Дэлхий нийт Хятадын шинэ хувь нэмрийг хүсэн хүлээж байна.

 Хятад улс олон улсын тавцан дахь чухал тоглогчийн болсны хувьд хөгжил, төлөвлөлт дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. ХКН-ын ХХ их хурал нь олны анхаарлыг татаж байх мөртөө Хятадын дотоод, гадаад бодлогод томоохон, нөлөө бүхий цуврал ажлуудыг хийв.

 Одоогийн дэлхийн нөхцөл байдал ээдрээтэй, өөрчлөгдөж байгаа байдалд бүс нутгийн мөргөлдөөн улам бүр өргөн цар хүрээтэй болж ширүүсэн, олон улсын эдийн засаг, худалдааны харилцаанд ноцтой саад учруулж, ядууралтай тулгарч байх мөртөө COVID-19 цар тахал болон цаг агаарын өөрчлөлт үргэлжилсээр байж, зарим өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний хямралд өртөж байна.

 Ийнхүү хүнд нөхцөл байдалд дэлхий нийт ХКН-ын ХХ их хуралд анхаарлаа хандуулж, Хятад улс бүс нутгийн болон дэлхийн асуудлыг шийдвэрлэх шинэ ажил хэрэгч бодлого, санаачилга, үйл ажиллагаа дэвшүүлэн, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

 Узбекистан Хятадын сайн найз, иж бүрэн стратегийн түншийн хувьд Хятадад ихээхэн анхаарал хандуулж байдаг. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс 1 тэрбум 400 сая гаруй хүний амьдралыг үндсээр нь өөрчилсөн гайхалтай амжилтад хүржээ. Ийм их амжилт дэлхийд ховор. Узбекистан улс Хятадын нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлж, Хятадын ард түмнийг ядуурлаас ангижруулан, дундаж орлоготой хүмүүсийн эзлэх хувийг нэмэгдүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулж буй туршлагыг чухалчилж байна гэж ерөнхийлөгч Мирзиеев олон удаа онцолж байв. Евроазийн тээврийн дэд бүтцийг холбох урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын төлөвлөгөө болох Хятад улсын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгыг Узбекистан өндрөөр үнэлж, дэмжиж байна.

   Энэ жил Узбекистан, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, Узбекистан хоёр талт хамтын ажиллагааны үндсэн дээр төдийгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон бусад олон талт тавцангийн хүрээнд нягт хамтран ажиллаж иржээ. Саяхан ШХАБ-ын гишүүн орнуудын Самаркандын дээд хэмжээний уулзалтыг тойрсон Узбекистан, Хятадын хамтын ажиллагаа байгуулсан нь тод жишээ болж байна..

 Бид бүх улс орны ард түмний улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн замаа сонгох эрхийг хамтдаа хүндэтгэхийн төлөө тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, хүч хэрэглэхгүй ба заналхийлэхгүй байх зарчмыг чухалчлах нь олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс юм.

 Узбекистан "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Тайвань, Шиньжян зэрэг Хятадын дотоод хэргийн талаарх Хятадын хууль ёсны байр суурийг тууштай дэмжиж байна. Узбекистан улс хоёр орны стратегийн өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улсыг үргэлж найдвартай түнш хэмээн үзэж байна.

 Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг Узбекистан бүрэн дэмжиж байна гэж ерөнхийлөгч Мирзиёев нэг бус удаа онцлон тэмдэглэв. Бид Хятад улстай хамтран ажиллаж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлоохыг ахиулахад бэлэн байна. Узбекистан, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа нэгдэж, хамтран ажиллах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл