Хятад улсын дарга ШИ Жиньпин 27-ны орой Ираны ерөнхийлөгч Роханиай утсаар ярилаа.
Ши Жиньпин Хятадын засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Ираны засгийн газар ард түмний коронавирустэй хийж буй тэмцэлд анхаарал халамж тавьж эрс дэмжиж буйгаа илэрхийллээ. Ши Жиньпин хэлэхдээ, халдварт өвчинтэй хийх энэ удаагийн тэмцлийн явцад Хятад, Иран хоёр орон зовлон жаргалаа хамтатгаж, харилцан туслалцаж хамтран ажиллаж Хятад, Иран хоёр орон хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг харууллаа. Хятадын ард түмэн Ираны ард түмний өвчинтэй хийж буй тэмцэлд анхаарал хандуулж Ираны талд олон удаа эд барааны тусламж үзүүлж, анхны эмчилгээний багаа Хятадын тал Ираны талтай өвчний эсрэг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, арга туршлагаа хуваалцаж, чадлынхаа хирээр туслах болно. Ерөнхийлөгч Роханигийн удирдлага дор Ираны ард түмэн хижгийн эртхэн даван туулна гэдэгт итгэж байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн дэлхийн чанартай олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн үйл хэргийн өмнө олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байж л хамтын хүчээр түүнийг ялан давах болно. Ганц талын хориг арга хэмжээ нь Иран болон олон улсын хамтын нийгэмлэгийн халдварт өвчинтэй тэмцэх хүчин чармайлтыг харшилж байна. Хятадын тал Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцааг эрс хөгжүүлж Ираны улс орныхоо бүрэн эрх нэр хүндийг хамгаалах тэмцлийг эрс дэмжиж байна. Хятадын тал Иран болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, халдварт өвчний эсрэг ялалт байгуулж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Рохани хэлэхдээ, Хятадын тал коронавирусийг амжилттай хяналтдаа авсанд би баяртай байна. Хятадын туршлагаас суралцах хэрэгтэй байна. Өвчний өмнө Иран, Хятад хоёр орон харилцан дэмжиж, хоёр ард түмний найрамдал улам гүнзгийрч байна. Ираны тал Хятадын талын Ираны коронавирустэй тэмцэхэд цаг даруйд нь эд барааны нандин тусламж үзүүлсэнд гүнээ талархаж байна. Хятадын талтай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна. Өнөөгийн нөхцөл байдалд Иранд тавьсан хоригийг нэн даруй цуцлах ёстой. Иран улс орнуудтай хамтаар олон талт үзлийг хамгаалж, олон улсын шударга ёс болон Ираны зүй ёсны эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна гэжээ.
