ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 07-р сарын 07-ны өдөр Хятад улсын Нефтийн их сургуулийн /Бээжин/ төгсөгчдөд захидал бичиж, хил хязгаарт очиж ажиллах сонголтоо хийсэн оюутнуудыг үнэлэн, оюутнууд хүсэл найдлага тавьжээ.
Ши Жиньпин оюутнуудыг саад бэрхшээлээс айхгүй, цаг үеийн эрхэм зорилгоо зоригтой хэрэгжүүлж, хувийн хүсэл мөрөөдлөө нам, улс орны үйл хэрэгт нэгтгэж, нам, эх орон, ард түмэндээ илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.
Намын хороо, бүх шатны засаг захиргаа, нийгмийн бүхий л салбар коллеж төгсөгчдийг ажилтай болгоход үйлчлэн, цар тахлын тархалтыг арилгах үр дүнтэй арга хэмжээ авч, коллеж төгсөгчдийг ажилд авахад нь туслахын тулд бүх зүйлийг хийн, коллежийн төгсөгчдийг ажилд нь урам зоригтой хандах хэрэгтэй гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.
