solongonews
“Агаарын торгоны зам” олон улсын хамтын ажиллагааны форум нээгдлээ
2022-11-17 18:47
Жэнжөү-Люксембургийн “Агаарын торгоны зам” олон улсын хамтын ажиллагааны форум нээгдлээ

  Жэнжөү-Люксембургийн "Агаарын торгоны зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт 16-ны өдөр Хэнань мужийн Жэнжөү хотод онлайн болон оффлайн аргыг хослуулсан хэлбэрээр нээгдэв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Хэ Лифэн нээлтийн ёслолд оролцож, видео бичлэгийн хэлбэрээр үг хэлжээ.  

  Хэ Лифэн онцлохдоо: "Ши Жиньпин дарга Жэнжөү-Люксембургийн "Агаарын торгоны зам"-ын бүтээн байгуулалтыг чухалчлан үзэж байна. Энэ жил Хятад, Люксембургийн удирдагчдын дэвшүүлсэн Жэнжөү-Люксембургийн "Агаарын торгоны зам"-ын бүтээн байгуулалтын 5 жилийн ой, мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү форум нь Хятад, Люксембургийн удирдагчдын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд "Агаарын торгоны зам"-ын бүтээн байгуулалт бодитой үр дүнд хүрч, бараа бүтээгдэхүүний худалдаа нь Европын 24 орны 200 гаруй хотыг хамарч, Хятадын 90 гаруй хотыг гэрэлтүүлж, "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтын өвөрмөц брэнд болсон юм. Энэхүү "агаарын торгоны зам"-ыг шинэ шатанд гаргахын тулд Хятад улс Люксембургтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна"гэв.

 Нээлтийн ёслолд Люксембургийн Ерөнхий сайд Беттел видео илтгэл тавьж, Люксембургийн Хятадад суугаа Элчин сайд Юй Бошэн Шадар сайд Баушийн мэндчилгээний захидлыг уншиж танилцуулав.

 Тус чуулга уулзалтыг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Иргэний нисэхийн захиргаа, Люксембургийн Харилцаа холбооны яам, Хэнань мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулж, Гадаад хэргийн яам дэмжигч байгууллагаар ажиллав. Форум "Илүү том, хүчирхэг Хятад-Люксембургийн ачаа тээврийн "Агаарын торгоны зам"" сэдвийн хүрээнд 500 гаруй зочин онлайн болон оффлайн хэлбэрээр оролцож, форумаас нийт 31 чухал хамтын ажиллагааны үр дүн гарсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл