solongonews
Ши Жиньпин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ
2022-06-18 23:20
Ши Жиньпин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, үг хэллээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 17-ны орой Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 25 дахь удаагийн чуулга уулзалтад уригдан оролцож, үг хэллээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнцөд өөрчлөлт сорилт болон цар тахал давхцаж, эдийн засгийн даяаршил сөрөг урсгалтай тулгарч, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг илүү эрх тэгш, тогтвортой, аюулгүй хөгжилд хүрэхийг эрмэлзэж байна. Бид боломжийг атган, сорилтыг даван туулж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхийг дэмжиж, энх тайван, хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх ёстой" гэжээ.

Нэг. Хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, улс орон бүр өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явахад нь хүндэтгэл үзүүлж, дэмжиж, нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлон, хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засгийн засаглал дахь төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх, Дэлхийн тэнцвэртэй, зохицуулалттай, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ.

Хоёр. Хөгжлийн түншлэлийг нэмэгдүүлэх. Умард-Өмнөдийн хамтын ажиллагаа, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын ажиллагааны нөөц, платформ, хөгжлийн түншийн сүлжээг нэгтгэж, хөгжлийн тусламжийг нэмэгдүүлж, хөгжлийн хамтын ажиллагааг бүрдүүлж, хөгжлийн зөрүүг арилгах хэрэгтэй.

Гурав. Эдийн засгийн даяаршлын үйл явцыг ахиулах. Хөгжлийн бодлого, олон улсын дүрэм, стандартын зөөлөн уялдаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийг таслах, нэг талын хориг арга хэмжээ, хэт дарамт шахалтаас татгалзаж, худалдааны саад бэрхшээлийг арилгаж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалж, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Хүнс, эрчим хүчний хурцадмал хямралыг хамтдаа даван туулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүрнэ.

Дөрөв. Инновацад тулгуурлахыг баримтал. Инновац, өсөлтийн нөөц бололцоог ашиглаж, инновацын дүрэм журам, инновацын орчныг боловсронгуй болгож, инновацын элементүүдийн урсгалд саад тотгорыг арилгаж, инновацын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн эдийн засагтай гүнзгий уялдаа холбоог ахиулах, инновацын үр дүнг хуваалцана.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятадын эдийн засгийн бат бөх, асар их нөөц боломж, урт хугацааны ахиц дэвшил бүхий үндсэн суурь нь өөрчлөгдөөгүй, бид Хятадын эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хятад улс үргэлжлэн өндөр чанартай хөгжлийг ахиулж, дээд түвшний нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хамтаар бүтээн байгуулалтыг ахиулах болно. Хятад улс Орос зэрэг дэлхийн бусад оронтой хамтран хөгжлийн хэтийн төлөвийг хамтдаа бүтээж, өсөлтийн боломжоо хуваалцан, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үйлсэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна".

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 06-р сарын 17-ны өдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 25 дахь удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан онлайн болон оффлайн хосолсон хэлбэрээр боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн Ерөнхийлөгч Сиси, Казахстаны Ерөнхийлөгч Токаев нар оролцов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл