solongonews
Ши Жиньпин Бао Умагийн хар төмөрлөгийн корпорацыг урамшуулав
2020-08-20 16:17
Ши Жиньпин Бао Умагийн хар төмөрлөгийн корпорацыг урамшуулав

08-р сарын 19-ний өдөөс өмнө Ань Хүй мужид ажиллаж байгаа ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Бао Умагийн хар төмөрлөгийн корпорацын чехээр орж танилцав. Тэрээр халуун наранд шарагдан тус корпорацын үйлдвэрлэлийн байдалтай танилцаж, хөдөлмөрийн жишээч, ажилчдын төлөөлөлтэй элэгсэг дотно ярилцлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, COVID-19-ийн халдвар тархаж буй энэ үед нийгэм эдийн засаг өртсөн боловч Бао Умагийн хар төмөрлөгийн корпорац үйлдвэрлэлээ эрт сэргээж, үйлдвэрлэлийн хэмжээ болон борлуулалт нь зэрэг нэмэгдсэн байна. Үүнээс бид Хятадын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд хүчирхэг их уян хатан чанартай байгааг харж болох юм. Та бүхэн маш олон шилдэг амжилт бүтээсэн, одоо давуу талаа бадруулан аж ахуйн нэгжийн орчин үеийн хөгжлийн тусгалыг дагаж, орчин үеийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн дунд хөгжиж, ялангуяа хөх мөрний гурвалжин хойгийн хөгжлийн дунд завшаан боломжийг барьж, урсгалд алхаа нийлүүлэн, тус бүс нутгийн интегралчлалд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл