solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Макронд баяр хүргэв
2022-04-25 16:56
Хятад улсын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Макронд баяр хүргэв

 Ши Жиньпин дарга 04-р сарын 25-нд Макронтой утсаар холбогдож, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин:

- Өнгөрсөн таван жилийн хугацаанд бидний хамтын удирдлага дор Хятад Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжсөн байна. Хоёр тал олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "КОВИД-19"-ын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж, олон талт үзлийг хамтдаа хамгаалан, дэлхийн засаглалыг сайжруулж, Хятад Европын харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал ба хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмэр оруулах болно.

Тэрээр басхүү:

- Хятад, Франц хоёр улс бол тусгаар тогтнолын уламжлалтай томоохон улс болох юм. Эдүгээ олон улсын байдал ээдрээтэй өөрчлөлтийг даван туулж, Хятад Францын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх стратегийн ач холбогдол улам бүр тодорч байна. Би Хятад, Францын харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харсаар ирсэн бөгөөд "тусгаар тогтнол, харилцан ойлголцол, алсын хараатай, харилцан ашигтай байх" гэсэн дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзэлээ үргэлжлүүлэн биелүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Макронтой хамтран ажиллахад бэлэн байж, хамтдаа ялалт байгуулан, Хятад Францын харилцааг шинэ шатанд ахиулж, хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд буян үйлдэхийг хүсэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл