Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулбал Шиньжян маань цэцэглэлт хөгжлийн төв болж магадгүй. Зөвхөн Өрөмч хотоор жишээлэхэд тус хот одоо 1500 км-ын эргэн тойрон дохь хамгийн том хот байж байна. Торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулснаас хойш ямар болох вэ? 2014 оны 04-р сард Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Шиньжянд ажиллахдаа ингэж хэлж байсан юм.

Түүнээс 6 жилийн дараа 2020 оны 09-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд Төвийн Шиньжяны тухай ажлын хуралдаан Бээжинд болж, Шиньжяны ирээдүйн хөгжлийн замд чиглүүлэн Ши Жиньпин:
- Шиньжяны газар зүйн байрлалын давуу талыг бадруулж, торгоны замын эдийн засгийн гол бүсийн байгуулалтаар хөдөлгөх хүч болгож, улс орны баруун тийш нээлттэй байлгах ерөнхий хөтөлбөрийг дагуу Шиньжяны бүсчилсэн нээлттэй стратегийг боловсруулж, дотор газрын нээлттэй байдал болон хил хязгаарын нээлттэй байдлыг бий болгох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
Хятадын баруун хойд хэсэгт орших Шиньжян нь эртний торгоны замын гол газарт байрлаж, эх газрын хилийн шугам нь 5600 км байж, Орос, Казахстан, Пакистан, Монгол, Энэтхэг зэрэг найман оронтой хиллэж буй юм. 2014 онд дарга Ши Жиньпин Шиньжянд ажиллахдаа, Шиньжяныг торгоны замын эдийн засгийн гол бүс болгон бүтээн байгуулах санал дэвшүүлж байсан юм. Тэрээр:
- Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах түүхт боломжийг барьж, Шиньжяныг Хятадын гадаадад нээлттэй байлгах шинэ өндөрлөг болгож, түүнийг Шиньжяныг хөгжүүлэх алтан түлхүүр болгох хэрэгтэй гэж хэллээ.
2014 оноос хойш Шиньжян нь торгоны замын эдийн засгийн бүсийн зам харилцааны чухал уулзвар төв, Худалдааны ложистикийн төв, банк санхүүгийн Үйлчилгээний төв, Соёл шинжлэх ухааны төв, Эм эмнэлгийн төвийн бүтээн байгуулалтыг хийсэн юм. 2019 онд хөрш зэргэлдээ 5 оронтой олон улсын тээврийн 111 маршрут гаргаж, баруун тийшээ олон улсын ачаа тээврийн 2564 галт тэрэг ажиллуулсан юм. Пакистан, Казахстан зэрэг хөрш зэргэлдээ оронд 17 кабелын шугам татаж, хөрш зэргэлдээ орнуудтай мэдээлэл холбоогоор холбогдлоо. Банк санхүүгийн үйлчилгээнд тасралтгүй шинэчлэл хийжээ. 2019 оны 05-р сарын эцэс гэхэд 96 улс орон газар нутагтай хил дамнасан юанийн үйлчилгээ үзүүлсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хооронд төв засгийн газар Шиньжяны ажлын хуралдааныг гурван удаа хуралдуулж, Шиньжяны хөгжлийн зорилтыг тогтоож, хэрэгжүүлэх бодит арга замыг тогтоож өгсөн юм. Удаа бүрийн хуралдаан нь Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их түлхэц болсон юм.
Жишээлэхэд, Шиньжяны ажлын тухайн төв хорооны хоёрдугаар хуралдаан болсон 2014 оноос 2019 оны хооронд Шиньжян нутгийн ДНБ жил бүр 7.2 хувиар өсөж, оршин суугчдын жилийн дундаж орлого 9.1 хувиар нэмэгдэн, 10 сая хүн шинэ орон сууцтай болсон нь 25 сая хүн амтай Шиньжяны хүн амын тал хувийг эзэлсэн байна.
2014 онд Шиньжянл гурван сая ядуу хүн амтай байсан бол 2019 он гэхэд 2.9 сая нь ядуурлаас гарч, ядуурал бий болох хэмжээ ч 2014 оны 19.4 хувь байснаас 1.24 хувь болтол буурсан байна. Шиньжяны нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихийн төлөө Хятадын төв санхүү 2014 оноос 2019 оны хооронд нийт 2 их наяд юанийн санхүүжилт хийсэн байна.
