Зургаадугаар сарын 01-ний Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин олон үндэстний хүүхэд багачуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэлээ.
Ши Жиньпин: Бүх улсын ард түмэн шинэ төрлийн коронавирусний эсрэг тэмцэхтэй зэрэгцэн хүүхдүүд ч онцгой цаг үеийг туулж өнгөрүүллээ. Хүүхэд багачууд Хятадын ард түмэн хамтран нэгдэж сорилт бэрхшээлийг таван туулсан агуу тэмцлийн гэрч болоод зогсохгүй, нам төрийн уриалга, санаачилгыг даган мөрдөж, цар тахлын эсрэг тэмцлийг дэмжиж, Хятадын хүүхэд багачуудын сайн сайхан чанарыг харуулж чадсан.
Хүүхэд багачууд хүчтэй байж улс орны хэтийн хөгжил биелдэг. Өнөө цагийн хүүхдүүд бол “Хос зуун жил”-ийн эхний зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх явц дахь оролцогч, мөн гэрч юм. Тэрчлэн “Хос зуун жил”-ийн эхний зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг байгуулах гол хүчин мөн. Хүүхэд багачууд маань хичээл номдоо шамдан, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлээ бэхжүүлж, эрүүл бие саруул ухаантай байж, Хятадын үндэсний агуу их сэргэн мандлыг биелүүлэх “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд гар бие оролцоход бэлэн байгаарай. Намын бүх шатны хороо, захиргаа, нийгэм нийтээрээ хүүхдийн асуудалд улам их анхаарал хандуулж, хүүхдүүдэд эрүүл саруул өсөн бойжих орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. ХКН-ын дэргэдэх Коммунист Залуучуудын Холбоо, Пионеруудын Байгууллага үндэстний сэргэн мандлын үүргийг биелүүлэх эрин үеийн шинэ хүмүүсийг бэлтгэж, шинэ цаг эринтэй алхаа нийлүүлж, байнга шинийг эрэлхийлэн, идэвхтэй ажиллаж, хүүхдийн төлөө илүү ихийг хийж бүтээх хэрэгтэй гэжээ.
