Хятад улсын дарга Ши Жиньпин болон Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнамгагва нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон хоорондын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, Хятад, Зимбабве бие биендээ итгэж, харилцан дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа цаг хугацаа, олон улсын өөрчлөлтийн сорилтуудыг хамтаар туулж ирсэн юм. Миний бие Ерөнхийлөгч Мнамгагватай хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орон хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн боломжийг ашиглан, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг Зимбабвегийн "2030 оны хөтөлбөр"-тэй харилцан холбож, хамтран ажиллахыг хүсэж байна. Мөн Зимбабвегийн талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, COVID-19-ийн халдварын эсрэг хамтдаа тэмцэх болно гэжээ.
Мнамгагва баярын цахилгаандаа: Өнгөрсөн 40 жилийг эргэн харахад чин үнэнч, эв нэгдэл, хамтдаа ялалт байгуулах, харилцан итгэлцэл нь хоёр орны найрсаг дээд түвшний харилцааны онцлог шинж юм. COVID-19-ийн халдварын хүнд сорилтыг даван туулахын тулд, Хятадтай эв санаа нэгтэй харилцан туслалцаа үзүүлэхээ эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн хамтаар халдварын эсрэг тэмцэх нь хоёр орны хамтын ажиллагаанд сайн үр дүн авчирна гэдэгт итгэж байна гэв.
